БАЯНХОНГОР АЙМГИЙН ЖИНСТ СУМ
ЗАРЛАЛ
Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна. Жинст сумын хүүхдийн Ирээдүй цэцэрлэгт Багшийн ажлын түр орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна. Харилцах утас: 96880686
Мэндчилгээ

Мэндчилгээ

               

            Төрийн одон медалиар олон жил төр захиргааны байгууллагад ажилласан ахмад настан Д.Доржбат, Ж.Цэрэн нар алтан гадас одон, Л.Цэрмаа Хөдөлмөрийн хүндэт медаль, Мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажилласан Алтан төлийн эзнээр С.Түвшин /1-р баг/, Аймгийн аварга малчин Л.Эрдэнэ /4-р баг/, Б.Батдэлгэр /5-р баг/, Шинэ хот айлаар Ж.Батгэрэл /4-р баг/, М.Батсайхан /4-р баг/, Ц.Болдбаатар /5-р баг/, Ц.Эрдэнэбаяр /1-р баг/, Сумын сайн малчнаар С.Олзвой, Б.Төмөрбат /1-р баг/, У.Мөнхжаргал, Т.Даваасүрэн, Ц.Хишигхүү, Л.Балжинням /3-р баг/, Б.Батзориг /4-р баг/, Х.Оргил /5-р баг/, Шинэ хот айлаар Д.Бирваа /5-р баг/, сумын Хөдөлмөрийн аваргаар Эрдмийн Өргөө сургуулийн Биеийн тамирын багш Д.Эрдмаа, мөн аймгийн хэмжээнд бэлчээрийн шилдэг менежменттэй сумаар 1-р байрт шалгарч хийсэн бүтээсэн ажлаа үнэлүүлсэн сайхан жил болж өнгөрлөө.

Айлчлан ирж буй тахиа жилдээ хийж хэрэгжүүлэх 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлээ ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн сумынхаа хөгжлийн тэргүүлэх чиглэлийг батлуулан ажиллаж байна.

            Ард иргэдийнхээ амар тайван орчинд ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэ хавраас эхлэн төсөвт албан байгууллага, аж ахуй нэгж, айл өрхүүдийг нэгдсэн халаатанд холбох, Уу-булан багийн төвийн барилгын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

            Нутгийн зон олон та бүхэн сайхан битүүрч сар шинийн баяраа ураг төрөл, ахан дүүс, хамаатан садан, найз нөхөдтэйгөө өргөн дэлгэр сайхан тэмдэглээрэй.

           

Сум орны хөгжил дэвшил галын дөл мэт өөдөө мандан бадартугай.

 

ЖИНСТ СУМЫН ЗАСАГ ДАРГА Н.ЖАРГАЛСАЙХАН

Мэдээ оруулсан: 2017-02-26 13:12:51