БАЯНХОНГОР АЙМГИЙН ЖИНСТ СУМ
ЗАРЛАЛ
Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна. Жинст сумын хүүхдийн Ирээдүй цэцэрлэгт Багшийн ажлын түр орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна. Харилцах утас: 96880686
ХААН БАНКНЫ ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ

ХААН БАНКНЫ ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ

          Жинст суманд Монгол банкны тооцооны касс анх 1969 онд байгуулагдаж, эрхлэгчээр Б.Цэгмид, мөнгөний няраваар О.Цэрэндулам /Сум-нэгдлийн дарга Д.Батаагийн эхнэр/ нарын 2 орон тоотой банкны үйлчилгээгээ эхэлжээ.

           Анх байгуулагдахад нь аймгийн банкны ерөнхий ня-бо Ойдов томилолтоор ирж, сумын төвийн иргэдтэй уулзаж 16 иргэнд хувийн хадгаламж нээснээр 12000 м/төг-ийн хуримтлалтай болж албан газруудын орлого зарлагын гүйлгээг хийж эхэлжээ. Тооцоо кассын эрхлэгч Б.Цэгмид 1971 онд УБ хотод 45 хоногийн мэргэжил дээшлүүлэх курсэд суралцсан бөгөөд кассын эрхлэгчээр 20 жил ажиллажээ. Мөн няраваар ажиллаж байсан Г.Цэрэнням 10 жил, М.Мишгээ 5 жил, Р.Цэцэгмаа 15 жил ажиласан байна. Мөн Цэгмид 1983-1986 онд “Дөл” нэгдэлд ажиллаж байсан хугацаанд эрхлэгчээр Н.Чойжоо 1983-1985 онд, Ж.Цэдэв 1985-1986 онд ажиллаж байсан бөгөөд Б.Цэгмид эргээд эрхлэгчээр 1986-1991 онд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Мөнгөний няраваар Ц.Хавчуур 1969-1970 онд, Д.Цэцгээ 1985-1987 онд тус тус ажиллаж байжээ. 1991 онд банкны бүтэцэд өөрчлөлт гарч Тооцоо касс нь ХАА-н Хоршоолол банкны салбар болж М.Мишгээ /эрхлэгч/, С.Нарантуяа /ня-бо/, Р.Цэцэгмаа /нярав/ мөн манаач нарын хамт 5 орон тоотой үйл ажиллагаа явуулж байлаа. С.Нарантуяа 1991-1997 онд ажиллаж байлаа. 1994 оноос ХААН банкны 303-р тооцооны төв болон өргөжсөн. 1996 онд ХААН банкны 5 жилийн ой болоход тус төв системдээ 1-р байр эзэлж 500.0 мян/төг-өөр, эрхлэгч Мишгээ Баярын бичиг, 30,000 мян/төг-өөр, 1997 онд “Сайн чанарыг эрхэмлэсэн банк болохын төлөө” болзолт уралдаанд 3-р байр эзэлж “Диплом”, 50,000 мян/төг-өөр шагнуулж байв. 2005 онд тооцооны төвийн эрхлэгчээр М.Ган-Эрдэнэ, няраваар Ц.Төмөрбат нар, 2010 оноос эрхлэгчээр Х.Даваасүрэн, эдийн засагчаар Ц.Отгонжаргал, ахлах теллерээр Р.Баттогтох, теллер Ц.Ариунзаяа нар ажиллаж байв. Б.Цэгмид нь 1934 онд төрсөн. 1954- 1957 онд цэргийн албанд мордож УБ хотын цэргийн төв гоо судлалд нэг жил ажиллаад ариун цэврийн байцаагч мэргэжилтэй болж Өмнөговь аймгийн Бор овооны цэргийн ангид байцаагчаар ажиллаж байгаад халагджээ. 1962-1969 онд Хөнөгийн бригадад намын хэсгийн ахлагч, 19691983 онд Жинст сумын Монгол банкны тооцоо кассын эрхлэгч, 1983- 1986 онд “Дөл” нэгдлийн хянан байцаах комиссын дарга бөгөөд чанарын албаны дарга, 1986-1991 онд эргээд тооцоо кассын эрхлэгчээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан.

Рэгзэнгийн ЦЭЦЭГМАА /Дурсамж/

            1966 онд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 4-р бригадын Баянбүрд гэдэг газар Рэгзэнгийн 5 дахь охин болон төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж өсөөд 1974 онд Баянбүрд сумын бага сургуульд орж суралцсан. 1977 онд Галуут суманд шилжин ирж суралцаад 1982 онд 8-р анги төгсч Улаанбаатар хотын холбооны сургалтын төвд холбооны техникч мэргэжлээр 4 жил сурч төгсөөд Жинст сумын холбоонд хуваарилагдсан. 1986 онд Жинст сумын Монгол банкны тооцооны кассд няраваар орж ажилласан.

           1991-2002 онд ХАА-н хоршоолол банкны салбар болон бүтэцийн өөрчлөлт гарахад мөн нярав хийж нийтдээ банкинд тасралтгүй 15 жил ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ХААН банкны 5 жилийн ойгоор “Баярын бичиг”, мөнгөн шагналаар шагнагдаж байсан. 

Мэдээ оруулсан: 2016-05-15 00:28:06