БАЯНХОНГОР АЙМГИЙН ЖИНСТ СУМ
ЗАРЛАЛ
Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна. Жинст сумын хүүхдийн Ирээдүй цэцэрлэгт Багшийн ажлын түр орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна. Харилцах утас: 96880686
СУМЫН ЗАСАГ ДАРГЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР

БАЯНХОНГОР АЙМГИЙН  ЖИНСТ  СУМЫН  ЗАСАГ  ДАРГЫН

2013-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ  ХӨТӨЛБӨР

 

           Монгол Улсын Мянганы хөгжлийн  зорилтод  суурилсан үндэсний  хөгжлийн   цогц бодлого, Монгол Улсы Засгийн газрйн  хөтөлбөр, сумын 15 жилийн хөгжлийн хөтөлбөр, орон нутгийн  улс төрийн  намуудаас  дэвшүүлсэн  мөрийн хөтөлбөрийг үндэслэн 2012-2016 онд хэрэгжүүлэх сумын Засаг даргын үйл ажиллагааны   хөтөлбөрийг боловсруулав.

Нэг. Ажилтай орлоготой Монгол хүн

        Иргэд нь олуулаа хэлэлцэн шийдвэрлэснийг төр нь хэрэгжүүлдэг байх зарчимд  тулгуурласан шинэ ажил,  шинэ  бүтээл ундарсан  хувийн хэвшилд түшиглэсэн үйлдвэрлэл үйлчилгээг  эрчимтэй  хөгжүүлсэн  тогтвортой  мэдлэг суурилсан  эдийн засагтай   жишиг сум  болгон нутгаа   хөгжүүлнэ.

1.1  Үйлдвэржүүлэх  бодлого

Зорилт 1. Орон нутгийн түүхий  эдийн  нөөцөд түшиглэсэн  барилгын материалын жижиг  дунд үйлдвэрийн  үйл ажиллагааны чанар бүтээмжийг нэмэгдүүлж, бүтээгдэхүүнийг зах  зээлд нийлүүлнэ.

1.1.1 Түгээмэл  тархацтай   ашигт малтмалыг ашиглан хүрмэн болон хайрган блок,, тоосгоны   барилгын  материалын   үйлдвэрлэлийг дэмжинэ.

1.1.2 Жижиг  дунд үйлдвэр байгуулах, өргөтгөх санал  төслүүдийг дэмжин  тоног  төхөөрөмж  худалдан авах, шинэчлэх чиглэлээр  хөрөнгө оруулалтын  асуудлыг шийдвэрлэх, орон нутагт   үйлдвэр хөгжүүлэн бодлого чиглэлийг гаргаж ажиллана.

1.1.3 Байгаль орчинд хортой  нөлөө  үзүүлж, байгаль орчинг бохирдуулж  буй  гялгар уут, савны  хэрэглээг  хязгаарлах замаар  нийлүүлэлтийг багасгах, түүнийг   орлуулах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд бүх  талын дэмжлэг  үзүүлэх

Зорилт 2. Төрийн захиргааны   байгууллагаас   жижиг дунд  үйлдвэрлэл эрхлэгчдэд  үзүүлж байгаа   үйлчилгээг шуурхай   чирэгдэлгүй болгох, жижиг дунд  үйлдвэрлэлийг  бэхжүүлэх, үйлдвэр эрхлэгчдэд  тулгарч  байгаа  бэрхшээлийг арилгахад дэмжлэг үзүүлнэ.

1.1.4 Бизнесээ  эхлэн хөгжүүлэхэд нь   зориулж   журмын  дагуу  газар  олгох,үйлчилгээний  байгууллагуудын ажлын   уялдаа   холбоог  сайжруулж,  төрийн хөнгөлөлт үзүүлэх, жижиг  дунд   үйлдвэр хөгжүүлэх  талаар   гаргасан  санал хүсэлтийг хүлээн  авч шийдвэрлэнэ.

1.1.5 Аймаг, сумын  үзэсгэлэн худалдаа, сургалт зэрэг зохион  байгуулалттай арга хэмжээнд оролцож туршлага  судлах, техник технологийн мэдээлэл, авах, жижиг дунд  үйлдвэрийн  хөгжлийг   бэхжүүлэн үйл   ажиллагааг хэрэгжүүлнэ.

1.1.6 Улсын   болон орон нутгийн   төсвөөс   сумын   хөгжлийг   дэмжих чиглэлээр   зарцуулах хөрөнгө оруулалтын төсөл   хөтөлбөрийг уялдуулан хэрэгжүүлнэ.

Зорилт 3. Газар  тариалангийн  үйлдвэрлэлийг   хөгжүүлж, хүнсний  бүтээгдэхүүнийг   боловсруулах, чанар  хүртээмж, хадгалалт, хангамжийг нэмэгдүүлнэ.

1.1.7  Гурилан бүтээгдэхүүний   хангамжийг  сайжруулах зорилгоор  одоогийн ажиллаж  байгаа  цехийн   үйл ажиллагааг тогтмолжуулан шинэ  санаачлагыг  дэмжинэ.

1.1.8  Хүнсний ногоо тариалах, хүлэмжийн аж  ахуй,зоорь агуулах бий болгох замаар   хүн амын хүнсний  хангамжийг  нэмэгдүүлнэ.

1.1.9  Дэвшилтэт технологийг ашиглан, эрүүл ахуйн  шаардлага  хангасан ундаа, цэвэр ус, шүүсний  цех байгуулна.

Зорилт 4. Сумын брэнд бүтээгдэхүүнийг бий  болгож, гадаад дотоодыг зах  зээлд нийлүүлнэ.

1.1.10 ” Нэг баг-нэг шилдэг бүтээгдэхүүн”, “нэг  үйлдвэр-Нэг брэнд” бүтээгдэхүүн   бий  болгоно.

1.1.11 Брэнд бүтээгдэхүүн  үйлдвэрлэгчдийг  бодлогоор  дэмжиж, урамшууллын  тогтолцоог бий  болгох журам гарган мөрдөж  ажиллана.

1.2 Хөдөө  аж  ахуйн  үйлдвэрлэлийг эрчимжүүлэх бодлого

Зорилт 1. Мал аж  ахуйн үйлдвэрлэлийг   эрчимжүүлж,  ашиг шимийг нэмэгдүүлнэ.

            1.2.1 Малын чанар, үүлдэр угсааг сайжруулж, тодорхой ашиг шимийн  чиглэлээр өсгөн үржүүлэх  ажлыг дэмжинэ.

            1.2.2 Бог малын   хээлтүүлэгчийн сан бүрдүүлж шилмэл   хээлтүүлэгч, хээлтүүлэгчийн тоог нэмэгдүүлнэ.

            1.2.3 “Төрөөс малчдын талаар  баримтлах бодлого” ,”Монгол мал хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлж, үржлийн  тасаг болон  хувийн   хэвшлийн үйлчилгээний   нэгжийн  материаллаг баазыг  бэхжүүлнэ.

            1.2.4 Малын гаралтай  түүхий эд бүтээгдэхүүнийг  бэлтгэх, зах зээлд  нийлүүлэх, брокерийг  баг бүрт байгуулахыг  дэмжинэ.

            1.2.5 Газар тариалан,мал аж  ахуйг  хослуулан хөгжүүлж,бэлчээрийн менежментийг  боловсронгуй болгож, бэлчээрийн даац багтаамжид тохирсон мал  сүргийн оновчтой   зөв бүтэц   бүрдүүлнэ.

            1.2.6 Ноосны   гойд ашиг шимтэй Монгол  тэмээний шилмэл   сүрэг бий  болгон, тэмээн сүргийн   тоо  толгойг  өсгөх, ашиг   шимийг нэмэгдүүлнэ.

            1.2.7 Жил  бүр  4-өөс доошгүй цэгт хайгуул хийлгэх,4 гүн өрмийн худаг   шинээр гаргах,  2-оос  доошгүй   худаг   сэргээн засварлахын зэрэгцээ  энгийн уурхайн   худаг  шинээр гаргаж  ашигласан  иргэдийг урамшуулна.

            1.2.8 . Малын халдварт, паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд эпидемиологийн судалгаанд тулгуурлан мал сүргийг хамруулах, малын үзлэг ангилалт бүртгэлжүүлэх ажилд үржлийн малын  30-аас доошгүй хувийг хамруулж, цөм сүргийн малын тоог 2012 оноос 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлнэ

                1.2.9   Сум баг өрх бүр  өвс тэжээлийн нөөцөө   бүрдүүлж хадгалах, агуулах савны хэрэгцээг нэмэгдүүлнэ. 

            1.2.10 Өрхийн тариаланг нэмэгдүүлж хүн амын   хэрэгцээт   төмсний 50 %, хүнсний  ногооны 20 %-ийг  хангана.

            1.2.11 Төв суурин  газар,  бэлчээрийн болон тариалангийн газрын төлөв байдал чанарын хянан баталгааг мэргэжлийн  байгууллагаар хийлгэхэд   дэмжлэг үзүүлнэ. 

            1.3 Үйлчилгээний бизнесийг  дэмжих бодлого

            1.3.1 Сумд ахуйн үйлчилгээний   төв  байгуулна.

            1.3.2 Сумын аялал  жуулчлалыг хөгжүүлэх мастер  төлөвлөгөөг  өнөөгийн эрэлт хэрэгцээ,шаардлагад   нийцүүлэн  боловсруулж, ИТХ-аар  батлуулан хэрэгжүүлэж  ажиллана.

            1.3.3 Жуулчлалын  сонирхлыг татахуйц гар  урлал, бэлэг дурсгал, түүх соёлын холбогдолтой   гарын авлага материалыг  гарган сурталчилах ажлыг дэмжинэ.

            1.3.4 Орон нутгийн   аяллын  маршрутыг  гарган, хүүхэд  залуучуудыг аялуулж, төрсөн нутаг  орноороо  бахархах   үзлээр төлөвшүүлнэ.

            1.3.5 Нутгийн  иргэдэд түншлэсэн аялал жуулчлалыг  хөгжүүлнэ.

            1.3.6  Баг байгууллага, иргэд, хоршоо хамтран орон нутагт байгаа   үзэсгэлэнт газрыг   сэргээн  тохижуулан хамгаалж, жуулчид хүлээн авах үйлчлэх  бизнес  хийх  боломжийг бүрдүүлнэ.

            1.4 Эдийн засгийн хөгжлийг  дэмжиж, тогтвортой  өсөлтийг  хангах дэд   бүтцийг  хөгжүүлэх  бодлого

            Зорилт 1. Иргэдийн амьдрах ая  тухтай нөхцөл бүрдсэн  төлөвлөлтийн  зөв бодлого хэрэгжүүлнэ.

            1.4.1 Сум хөгжүүлэх   ерөнхий  төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж  хийлгэнэ.

            1.4.2 Төсөвт   албан  байгууллага   хувийн орон сууц, гэр хорооллыг инженерийн   нэгдсэн  шугам   сүлжээнд  холбох.

            1.4.3 Шинэ багийн төв  хөтөлбөрийг хэрэгжүүлж   багийн   төвийг  орчин үеийн шаардлага хангасан  тогтмол  үйлчилгээний  төв болгоно.

            1.4.4 Сумын 0.4 квт-ын  шугмын өргөтгөлийн  ажлыг хийлгүүлэн дэд станцын хүчин чадлыг  нэмэгдүүлэхэд  анхаарч  ажиллана.

            1.4.5 Хогийн цэгийн талбайг багасгаж  хамгаалалт хийнэ.

            1.4.6 Халуун усны   барилга барих

            1.4.7 Нийтийн ахуйн үйлчилгээний  төв байгуулна.

            1.4.8 Сумын  90-н  жилийн ойг угтаж  цэнгэлдэх   хүрээлэн шинээр барих

            1.5 Хөдөлмөр  эрхлэлтийг дэмжих бодлого

            Зорилт  Хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрийг хадгалж, зохистой  ажлын байрыг  бий   болгож,  хөдөлмөр  эрхлэлтийг  нэмэгдүүлж, ажилгүйдлийн  түвшинг бууруулна.

            1.5.1 Эзэнтэй  Монгол  хөтөлбөрийн  хүрээд нийтийг хамарсан ажлыг  зохион  байгуулж, сум  орон нутгийн  өнөөгин эрэлт   хэрэгцээнд  нийцүүлэн, шаардлагатай   төслийг   боловсруулж  хэрэгжүүлнэ.

            1.5.2 Сумын   хөгжлийн сан, жижиг  дунд үйлдвэрийг дэмжих сан,  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн  уялдаа  холбоог сайжруулж, жил  бүр....... иргэнийг, нийтдээ ..... иргэнийг    ажлын байраар   хангаж, орлогын эх үүсвэртэй  болгон ажилгүйдлийг бууруулна.

            1.5.3 Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт  нийлүүлэлттэй  уялдуулан ажиллах хүчинг төлөвлөн, иргэдийн  сонирхол  хэрэгцээнд  тулгуурлан, жил   бүр  10-аас  доошгүй, нийтдээ 40 хүнд мэргэжлийн чиг баримтаа  олгож, мэргэжилтэй  болгон ажилд  зуучлах буюу төсөл  хөтөлбөрт  хамруулна.

            1.5.4 Хөдөлмөр  эрхлэлтийг  нэмэгдүүлэх чиглэлээр хоршоолол, бүлэг, холбоо байгуулан хамтарч ажиллах,  нийгмийн амьдралд  идэвхтэй  оролцох санал  санаачлага   гаргасан  иргэдийг   дэмжин , мэргэжлийн зөвлөгөө   сургалт  авах нөхцлийг бүрдүүлнэ.

            1.5.5  Орон  нутгийн хөгжилд  эрдэмтэн   судлаачид, бизнес эрхлэгчдийн дэмжлэг туслалцааг авч  , бизнес   үйлдвэрлэлийг  хөгжүүлэхэд хамтран  ажиллана.

            1.6  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын үйлчилгээний бодлого

            Зорилт 1. Хүн амын тогтвортой   өсөлтийг хангах бодлого баримтлан хүнээ хөгжүүлж, Нийгмийн  хамгааллын  үйлчилгээг чанартай  хүртээмжтэй хүргэнэ.

            1.6.1  Нийгмийн түншлэлийн баг”-ийг бэхжүүлэн, хүн амын бүлгүүдэд чиглэсэн  ажлыг  зохион байгуулах, иргэдийн  нийгмийн идэвх , оролцоог нэмэгдүүлэх санал  санаачлагыг дэмжин, нөхөрлөл, холбоо, зөвлөлүүдтэй   хамтран   ажиллана.

            1.6.2  Өсвөр  үе, хүүхэд залуучуудын  авъяасыг нээн хөгжүүлэхэд байгууллага, иргэдийг дэмжин ажиллаж, улс аймгийн чанартай   уралдаан  тэмцээнд  оролцоход  дэмжлэг  үзүүлнэ.

            1.6.3 Өрхийн хөгжлийн төлөвлөгөөнд  тулгуурлан гэр бүлийн цогц   хөгжлийг дэмжих замаар жил бүр  15 өрх, нийт  60 өрхийн  амьжиргааны  түвшинг  дээшлүүлнэ.

            1.6.4 Ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй  иргэдийн өдөр, бусад арга хэмжээг зохион байгуулж, халамжийн   үйлчилгээг зорилтот  бүлэгт  хүргэнэ.

            1.6.5 Ахмадуудын авъяас чадвар, мэдлэг, ажлын арга туршлагыг залуучуудад  өвлүүлэхэд дэмжин  тэднийг алдаршуулна.

            1.6.6 Ахмад  настны  чийрэгжүүлэлтийн өрөөг тохижуулж, үйл ажиллагааг хэвийн   явуулахад  анхаарч ажиллана.

            1.6.7  Ахмадуудыг  ажиллаж  байгаа   аж  ахуйн нэгж байгууллагын харъяанд нь хамруулах  арга хэмжээг авна.

            1.7 Нийгмийн түншлэлийн бодлого

            1.7.1 Нийгмийн 3 талт зөвшил хэлэлцээрийг байгуулан хэрэгжилтыг тооцож,орон нутгийн хөгжилд төр, үйлдвэрчний байгууллага ,ажил олгогчдын оролцоо,хамтын ажиллгааг нэмэгдүүлэнэ.

1.7.2 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг сайжруулах ажлыг байгууллага бүр зохион байгуулж ажлын байрны осол гэмтлээс урьдчилан сэргийлэнэ.

1.7.2 Жендерийн асуудал хариуцсан  багийг  байгуулж, бүх нийтийн жендерийн боловсрол соёлыг  дээшлүүлэхэд дэмжин,  жендерийн мэдрэмжтэй  харилцааг бий  болгоход  иргэний  нийгмийн байгууллагуудтай  хамтран ажиллана.

Хоёр. Эрүүл  чийрэг монгол хүн

Зорилт . Шударга  өрсөлдөөн сонголтод суурилсан чанартай  эрүүл мэндийн оношилогоо, эмчилгээ  үйлчилгээ  авах боломжийг иргэн бүрт олгоно.

            2.1 Сумын эрүүл мэндийн төвийн хүний  нөөцийн  дэд хөтөлбөрийг шинэчлэн байгуулж,  хэрэгжилтийг хангаж  ажиллана.

            2.2 багийн эмч нарын мэргэжлийг дээшлүүлэн, багтаа суурьшан ажиллах нөхцлийг хангаж, тэдний  нийгмийн баталгааны түвшинг  нэмэгдүүлнэ.

            2.3 Эрүүл мэндийн удирдлага менежментийн  тогтолцоог боловсронгуй  болгох,  эмнэл  зүйн тусламж   үйлчилгээний  чанарыг сайжруулах,  эмч  эмнэлгийн ажилтны   ёс зүйг төлөвшүүлэхийн тулд эрүүл мэндийн байгууллагын дэргэд иргэний зөвлөл байгуулан хамтран ажиллана.

            2.4 Сумын  эрүүл мэндийн төвийн лабораторыг  бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж, лаборатараар хангаж, нотолгоонд суурилсан  оношлогоо эмчилгээнд  хөдөөгийн хүн  амд чанар хүртээмжтэй хүргэнэ.

            2.5 Халдварт өвчнөөс сэргийлэх, эрт  сэрэмжүүлэх, хариу арга хэмжээг  авах тогтолцоог бэхжүүлж,  халдварт  өвчний  халдварыг  хязгаарлах, урьдчилан  сэргийлэх  ажлыг эрчимжүүлэх

            2.6  Эрүүл эхээс  эрүүл хүүхэд зарчимыг   эмнэлгийн тусламж  үйлчилгээнд   хэрэгжүүлж,  эх хүүхдийн өвчлөл , эндэгдлийг тууштай  бууруулна.

            2.7 Эх хүүхэд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд  үзүүлэх  эмнэлгийн тусламж  үйлчилгээний   чанар хүртээмжийг дээшлүүлнэ.

            2.8 Хүн  амын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр  төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд   эрүүл мэндийн байгууллагуудтай  хамтын  ажиллагааны түншлэлийг   бий  болгоно.

           2.9 Нийгмийн эрүүл мэндийн тусламж  үйлчилгээний чанарыг сайжруулж,сумын Эрүүл мэндийн төвийг   эрүүл  мэндийн нийгмийн ажилтнаар  хангана.

            2.10 Иргэдэд  эрүүл мэндийн боловсрол олгох эрүүл зан үйл  төлөвшүүлэх, сургалтыг тогтмол явуулна.

            2.11 Сумын эрүүл мэндийн төвийн барилгыг засвар хийх , автомашины  парк шинэчлэлт хийнэ.

            Гурав. Эрдэм  боловсролтой монгол  хүн

            Үндэсний   соёл уламжлалаа өвлөсөн, төрөлх хонгор нутаг, монгол  эх орноороо  бахархдаг, орчин үеийн  даяаршсан   нийгэмд  зохицсон амьдрах чадвартай,  идэвхтэй бүтээлч иргэнийг төлөвшүүлнэ.

            Зорилт 1. “Авъяас”  хөтөлбөрийг хэрэгжүүлэн хүүхэд  бүрийг хөгжүүлнэ.

            3.1.1 Цэцэрлэгийн хүүхдийг хөгжүүлэх “Авъяас “ хөтөлбөр , багшийг хөгжүүлэх “Багшийн хөгжил” хөтөлбөрүүдийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж  ажиллана.

            3.1.2 Авъяас, ном  зэрэг хөтөлбөрийн хэмжээнд Авъяаслаг сурагчдыг  урамшуулан  дэмжих/ бүс, аймаг, улст амжилт гаргасан  / . Мөн  тухайн сурагчдыг бэлтгэж оролцуулсан багш нарыг урамшуулах болзол  зарлан /4 жилд/ дүгнэнэ.

            3.1.3 Орон нутгийн урчууд ардын авъяастан, шилдэг тамирчдыг өөрийн ур чадвараа  хүүхэд залуучуудад  өвлүүлэх  шавь   сургалт  зохион байгуулахад  нь дэмжлэг туслалцаа  үзүүлэх, гэрээ  байгуулсны   үндсэн дээр  хүүхэд   залуучуудыг хөгжүүлэх  сургалтыг зохион байгуулна.

            3.1.4 Оны авяъастан хүүхэд, авъяасыг тэтгэгч   байгууллага, авъяастан багш, авъяасыг  тэтгэгч байгууллага, авъяастан багш, авъяасыг дэмжигч удирдлага зэрэг төрлөөр хүүхдийн авъяасыг хөгжүүлэх ажилд  онцгой амжилт гаргасан байгууллага иргэнд  хүртээх Засаг даргын нэрэмжит  шагнал бий  болгоно.

            3.1.5  Сумын “Хүүхдийн хөгжил төлөвшлийг сайжруулах” 2010-2016 оны цогцолбор хөтөлбөрийг   хэрэгжүүлнэ.  

            Зорилт 2. Зөв хандлага төлөвшүүлэх  хөтөлбөрийг  хэрэгжүүлнэ.

3.1.6 Зөв монгол  хүүхэд хөтөлбөрийн хүрээнд Монгол  ахуй, өв уламжлал, ёс заншил, түүх соёлын сурталчилах, арга  хэмжээ   зохион байгуулна.

Зорилт 3. Иргэний  боловсролын  чадамжийг нэмэгдүүлнэ.

            3.1.7 Ном эрдэм аяныг  сумын  хэмжээнд өргөн утгаар  зохион байгуулах

            Зорилт 4. Багшлах боловсон  хүчний ур чадварыг  нэмэгдүүлнэ.

            3.1.8 Багш хөтөлбөрийг хэрэгжүүлэх, багшийг дэмжих хөгжүүлэх, урамшуулах,орон сууцжуулах хөтөлбөрт хамруулна.

            3.1.9 Шилдэг  багш нарын арга  туршлагыг нийтийн  хүртээл болгох, сумын  хэмжээний  сургагч багш  нарын баг бүрдүүлэн ажиллана.

            3.1.10 Сургууль, цэцэрлэгийн  багшийн хөгжлийн  төвийг интернетийн сүлжээнд   холбоно.

            3орилт 5 Цэцэрлэгийг зориулалтын барилга байгууламаар, ерөнхий боловсролын  сургуулийг хичээлийн болон дотуур  байраар хангах,  дотуур   байрны хоол  хүнсний  хангамжийг зохих журмын  дагуу   шийдвэрлэнэ.

            3.1.11 Цэцэрлэгийн орчны  стандартыг хэрэгжүүлэхэд сургалтын орчинг сайжруулахад  дэмжлэг  үзүүлж  ажиллана. Үүнд  тоног төхөөрөмж,  сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгайн  халаалтыг нэмэгдүүлэх, гадаад орчныг сайжруулна.

            3.1.12 Цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлнэ. Бүлгийн тоо  нэмэх

            3.1.13 Сургуулийн  сургалтын орчныг сайжруулан, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног  төхөөрөмж, зөөлөн эдлэл хангалтыг нэмэгдүүлнэ.

            3.1.14 Сургуулийн бие засах газар, гар угаалтуурын нөхцлийг  сайжруулах,  дотуур   байрны   халуун ус, интернет, хичээл давтах  болон  ном унших танхимтай  болгоно.

            3.1.15 Үдийн цай хөтөлбөрийг чанаржуулан хяналтын   зөвлөлийг  шинэчлэн байгуулж сурагчдад илчлэг сайтай   хоол цайгаар  үйлчлэх  зэрэг саналуудыг хүргүүлж  байна.

            Зорилт  6. Соёл, урлагийн байгууллагын удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, мэргэжилтэй ажилтны  хангамжийг  нэмэгдүүлэн, иргэд,хүүхэд залуучуудыг соёлын боловсролыг  дээшлүүлнэ.  

            3.1.16  Ном хөтөлбөрийн хүрээнд  хүүхэд ном унших, номтой нөхөрлөх  хөдөлгөөн өрнүүлж”, “Ном-миний найз” уралдааныг жил  болгон зохион байгуулна.

            3.1.17  Соёлын төвийн  ажилтнуудын   мэргэжлийг  дээшлүүлэх, сургалтанд  хамруулах, мэргэжлийн хөгжмийн багштай  болно.

            3.1.18 Сумын түүх, соёл, уламжлал, ёс заншил, дурсгалт газар нутгийг хүүхэд, залуучуудад өвлүүлэх, сургалт, сурталчилгааг  зохион байгуулна.

            3.1.19 Соёлын төвийг техник хэрэгсэл, гэрэлтүүлэгийн  тоног төхөөрөмжөөр хангаж, халаалттай болгоно.

            3.1.20 Сумын нийт айл өрхүүдийн  30 хувийг угийн бичиг хөтлүүлж сургалт сурталчилгааны  ажлыг эрчимжүүлнэ.

            3.1.21 Сумын  спортын бодлогыг  шинээр тодорхойлж  заал, танхим, материаллаг баазын ашиглалтыг  сайжруулж, шаардлагатай  тоног төхөөрөмжөөр шат  дараалалтай шийдвэрлэнэ.

            3.1.22  Үндэсний   спортыг  хөгжүүлэх чиглэлээр   явуулах төрөл бүрийн уралдаан тэмцээний   арга хэмжээг дэмжинэ.

                        Дөрөв. Аюулгүй орчинтой монгол хүн

            4.1  Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого   

            Зорилт 1. Агаарын  бохирдлыг бууруулж, иргэдийг ундны  цэвэр усаар  ханган, байгаль  хамгаалах үүсгэл санаачлагыг дэмжин, Иргэний нийгмийн  байгууллагуудтай  хамтран ажиллана.

            4.1.1 Агаарын бохирдлыг бууруулах утаа  багасгах зорилгоор   утаа  багасгадаг  зуухаар айл өрхийг     хангах ажил зохион байгуулах, шахмал түлш, хэрэглэх, үйлдвэрлэх санаачлага дэмжих, бутлаг ургамал  түлшинд хэрэглэхгүй тогтоолыг хэрэгжүүлж түлшний   захтай  болох асуудал  шийдвэрлэх

            4.1.2 Жил бүр  нэгээс  доошгүй  булаг шанд   энгийн уурхайн  худгийг хашиж хамгаалах орчныг тохижуулна.

            4.1.3 Ундны   усны  хамгаалалтын бүсийг   шинэчлэн тогтоож  хаягжуулах, усны чанарыг сайжруулах, цэнгэгжүүлэх   төхөөрөмж шинэчлэх ажил  зохион байгуулна.

            4.1.4 газрын доорхи   усны  цооног   өрөмдөх  зөвшөөрлийг мэргэжлийн байгууллагын  дүгнэлтийг  үндэслэн хуулийн дагуу  олгоно.

            4.1.5 Гол мөрний урсац бүрэлдэх эх ус, ойн   сан бүхий газрыг тусгай   хамгаалалттай газрын сүлжээнд хамруулж иргэдийн үүсгэл  санаачлагаар  байгуулагдсан байх, бүлэг нөхөрлөлийн үйл ажиллагааг  дэмжин байгал хамгаалах төрийн   зарим  чиг үүргийг иргэний  нийгмийн   байгууллагуудаар гэрээний үндсэн  дээр гүйцэтгүүлнэ.

            Зорилт 2.  Хог хаягдлын шинэ  менежмент нэвтрүүлж  ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ.

            4.1.6  Хог цэвэрлэх, зайлуулах журмыгболовсруулан ИТХ-аар батлуулан, аж ахуйн нэгж  байгууллага, иргэдэд  сурталчилж,  хогийн талбайг   цэгцлэх ажлыг зохион байгуулна.  

            4.1.7 Ойжуулалт 20 хөтөлбөрийн хүрээнд  төв суурин газрыг цэцэрлэгжүүлэх, аж  ахуйн нэгж байгууллага, иргэдийг мод суулгац  тарих ажилд бүрэн  хамруулж /нутгийн  хөрсөнд  ургаж, цаг уурт  дассан   зохицсон мод суулгацаар хангаж/ тэдний  тарьж  ургуулсан мод   төгөлийг үнэлэн худалдан  авч байх

            4.1.8 Сумын нийтийн эзэмшлийн бүсэд  байрлах аж  ахуйн нэгж байгууллагад  орчноо  тохижуулах ногоон байгууламж барих, мод тарих хөдөлгөөн өрнүүлнэ.

            Зорилт 3. Ашигт малтмалын  тухай  хууль  тогтоомжийн хэрэгжилтийг хангаж байгаль орчны   нөхөн сэргээлийг эрчимжүүлнэ.

            4.1.9 Ашигт малтмалын хайгуул, олборлолт хийх  аж  ахуйн нэгж   байгууллагын хүсэлтийг  тухайн сум  багийн ИНХ-р хэлэлцүүлэн зөвшөөрөл  олгох гэрээ  хийж  биелэлтийг  хяналт тавих үйл ажиллагаанд   иргэний  нийгмийн   байгууллага иргэдийг оролцуулж  хариуцлагатай  уул уурхайг  хөгжүүлнэ.

            4.1.10  Байгалийн үзэсгэлэнт түүх соёлын  дурсгалт газар ,ховордсон   ан амьтан, эмийн болон ховор ургамал бүхий   газрыг   улс аймаг , орон нутгийн  тусгай  хамгаалалтанд авах ажлыг өргөтгөж газар нутгийг малчдад гэрээгээр  хамгаалуулах ажлыг зохион байгуулна.

            4.1.11 Цаг уурын өртөөтэй болох багаж хэрэгслийг шинэчлэх бодлого баримтлан

            4.1.12 Монгол Улсын иргэнд газар  өмчлүүлэх тухай хуулийн дагуу  иргэн бүрт газар өмчлүүлэх ажлыг  эрчимжүүлнэ.

            4.1.13  Сум хөгжүүлж   ерөнхий   төлөвлөгөө шинэчлэн хийлгэнэ.

            4.1.14  Тусгай   хамгаалалттай  газар нутагт өвөлжөө, хаваржааны  зориулалтаар  газар  эзэмшиж байгаа иргэдтэй газар ашиглалтын  гэрээ   байгуулна.

              Тав. Ажилтай орлоготой  монгол хүн

            5.1 Үйлдвэржүүлэх бодлого   

            Зорилт 1.  Мал аж ахуйн гаралтай  түүхий  эдэд  боловсруулалт хийж, мах ноос, арьс ширийг  үйлдвэрийн  аргаар  боловсруулж, төрөл бүрийн  бүтээгдэхүүүн үйлдвэрлэнэ.

            5.1.1 Малын усан хангамжийг  сайжруулах шинээр худаг гаргах,  сэргээн засварлах ажлыгн  зохион байгуулна.

            5.1.2 ХАА-н  гаралтай   бараа, түүхий  эдийн  биржийн арилжаанд   оролцох  нөхцлийг   хангах  ажлыг эхлүүлнэ.

            5.1.3 ХАА-н  үйлдвэрлэл   эрхлэгчдээс бүрдсэн  загвар  хоршоог багуудад  байгуулах   ажлыг  дэмжих  хоршооны   туршлагыг  дэлгэрүүлэх ажлыг үе шаттайгаар  зохион  байгуулах

            5.1.4 Хонины болон тэмээний ноосыг анхан шатны стандартын дагуу  бэлдэж үндэсний  үйлдвэрийг  хангах, бэлтгэн нийлүүлэх ноосны  хэмжээ, хамрагдах малчны тоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах

            Зорилт 2. Газар тариалангийн  болон хүнсний  бүтээгдэхүүнийг боловсруулах, савлах үйлдвэр байгуулж,  экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангана.

            5.1.5 Суманд   өвс тэжээлийн  нөөц  бүрдүүлэх ажлыг шинэ  түвшинд   гаргаж зохион байгуулах

            5.1.6 “Чацаргана” үндэсний хөтөлбөрийн хүрээнд  чацаргана бусад  жимс   жимсгэний  модыг нэмж  тарьж   ургуулах  нөхцөл бололцоог бүрдүүлэн  Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй  зээлээр  дэмжиж  ажиллах

            5.1.7 Төмс, хүнсний ногооны   зоорь барих, аж ахуйн нэгж  иргэдий дэмжих, замаар  хүлэмжийн  аж ахуйг хөгжүүлэх

            5.1.8  Төмс  хүнсний ногооны  үйлдэврлэлийн зориулалттай   трактор, тоног төхөөрөмж, нарийн ногоо тариалах хүлэмжийг хөнгөлөлттэй  нөхцлөөр нийлүүлэх

            Зорилт 3. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, ашиг  шимийг  нэмэгдүүлнэ.

            5.1.9  эрчимжсэн мал аж  ахуй, газар тариалан, тахианы  аж ахуйг эрхлэгч чиглэлээр  боловсруулсан төсөл, санаачлагыг  дэмжин хөнгөлөлттэй зээлд хамруулах ажлыг  зохион байгуулна.

            5.1.10 Орон нутгийн  шилдэг  бүтээгдэхүүн шалгаруулах үзэсгэлэн худалдааг зохион байгуулж “Нэг сум –Нэг шилдэг бүтээгдэхүүн” , “Нэг үйлдвэр  -Нэг брэнд”  бодлогыг   хэрэгжүүлэн бүсийн болон  бусад   төвлөрсөн   томоохон  арга хэмжээнд  бүтээгдэхүүнтэй болох ажлыг зохион байгуулах

            5.1.11  Жижиг дунд үйлдвэрлэлийг  дэмжих хөнгөлөлттэй  зээлийг  үргэлжлүүлэн  урьд онуудын  эргэн төлөлтийг  бүрэн ашиглаж, жижиг  дунд   үйлдвэрлэлийг хөгжүүлэх   төслүүдийг  санхүүжүүлэн үйлдвэр  хөгжүүлэх ажлыг дэмжинэ.

            5.1.12 Сүү, сүүн  бүтээгдэхүүн үйлдвэрлэх ундаа  жүүс, савлах  үйлдвэр  байгуулах ажлыг  дэмжиж  хөнгөлөлттэй  зээлд хамруулах

             5.1.13 Сүү цагаан идээ   боловсруулах жижиг  цех байгуулах

            5.1.14 Бог малын  хээлтүүлэгийн   сан бүрдүүлж бүх хээлтүүлэгчийг цахим  бүртгэлд бүртгэх

            5.1.15 Сумын ямаан сүргийг хөвсгөлийн  эрчмийн хар, хонийг илүү нугаламт хониор  сайжруулах арга  хэмжээ  авах

            5.1.16 Сумын мал сүргийн үзлэг ангилалтанд хамруулан цөм сүргийн тоог  2012 оныхоос  5 хувиар  нэмэгдүүлэх, малын эрсдлийн даатгалд  малчин өрхийн  40-өөс  доошгүй   хувь, мал сүргийн  30 доошгүй  хувийг хамруулах

            5.1.17   Суманд  жилд  5-с доошгүй  цөөн малтай  өрхийг орон нутгийн хөгжлийн сан,багийн иргэдийн  хандив тусламжаар  малжуулах  чиглэлийг  баримтлана.  1 удаагийн  дэмжлэг  үзүүлэх  замаар  малжуулах

            Зургаа. Нийгмийн аюулгүй  байдлыг  хангах  бодлого

            Зорилт 1. Байгууллагуудын  материаллаг баазыг бэхжүүлэн  нийгмйн аюулгүй байдлыг хангана. 

            6.1.1  Цагдаагийн  кабон барина.

            6.1.2 Технологийн  дэвшлийг ашиглан  мэдээллийг иргэдэд  ил тод нээлттэй  хүртээмжтэй , түргэн шуурхай хүргэж үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлнэ.

            6.1.3 Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, мэргэжлийн  холбоодоор  гэрээгээр гүйцэтгүүлнэ.

            6.1.4 Бүх шатны  ИТХ, Засаг даргаас гаргаж буй  бодлого шийдвэрт иргэдийн санал, байр суурь, үзэл бодлыг  тусгах,  тэдний  санаачилсан  болон орон нутгийн  түвшинд  тулгамдсан  асуудлыг  ил тод нээлттэй хэлэлцүүлэх “Иргэний   танхим”-ыг   байгуулна.

            6.1.5 Төрийн байгууллагуудын архивыг  мэдээллийн  технологит бүрэн шилжүүлж албан хэрэг хөтлөлтийн бүртгэлийг   хайлтын  программд бүрэн  шилжүүлнэ.

            6.1.6 Орон нутгийн  олон нийтийн телевиз, радиогийн сувагтай  болж, мэдээлэл сургалт сурталчилгааг  өргөжүүлэн  чанар  хүртээмжийг нэмэгдүүлнэ.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

__________________________________оОо_____________________________

           

           

 

 

 

 

Мэдээ оруулсан: 2016-04-01 14:32:20