БАЯНХОНГОР АЙМГИЙН ЖИНСТ СУМ
ЗАРЛАЛ
Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна. Жинст сумын хүүхдийн Ирээдүй цэцэрлэгт Багшийн ажлын түр орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна. Харилцах утас: 96880686
“ХҮЙС”-ИЙН ХОЁРДУГААР БАГ

             Хүйсийн 2-р баг нь Нарийн хар уулыг арлан, Баруун хонгорын талыг өвөрлөн Хүйсийн голд орших бөгөөд сумаасаа 22 км, аймгаас 100 км зайтай. Багийн нутгийн баруун хойт талаар Баацагаан сум хиллэдэг. 200 гаруй өвөлжөөтөй Нарийн харын суварган нуруу, нүд алдам цэлийх Баруун хонгор, Бодийн тал, галуу шувууд чуулж булаг шанд оргилсон Хүйс, Хар ус, Ам голын гол, Дэрс хулс найгасан ар Цагаан гол, худаг ус намаржаа, зуслан өгөөж баян бүрдсэн Долоон, Бүлээн, Мэлхийт, Шар дов, Элст толгой, Эхэнэ худаг, Хаяа худаг, домог түүхийн гэрч болсон Жинст хайрхан, Зүрх хайрхан, Хуц уул Засгийн газрын ордны барилгыг засаж урласан Уушгийн хадны улаан боржин зэрэг газрууд энэ нутгийнх.

           Жинст сум 1957 онд дээд газрын шийдвэрээр татан буугдсан ба 1959 онд олны саналаар ахин байгуулагдахад тус баг нь Хүйсийн голд “Дөл нэгдлийн МАА-н бригад” гэсэн нэртэй байгуулагдсан.

             Тус багийн Хүйсийн сайрмаг дээр Жинст сумын төв 1944-1957 онд төвлөрч байсан ба 1948-1959 онд Өлзийт сумаас ирэх, Богд суманд шилжүүлэх төрийн үүрэг бүхий морин өртөө ажиллаж байсан бол Хүйсд 1960-аад оны үед Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Ердийн хөсгийн бааз, аймгийн үйлдвэр хоршоодын холбооны салбар зэгсны артель, багийн нутаг Цагаан голд 1970 оноос Адгийн цагаан нуурийн зэгсийг түшиглэн байгуулагдсан тэжээлийн үйлдвэр 1985 оныг хүртэл ажиллаж байсан зэрэг олон аж ахуйн нэгж, байгууллага төвлөрч говийн сумдын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэрэгцээг хангах үүрэгтэй ажиллаж түм түжигнэж, бум бужигнасан түүх ихтэй газар нутаг юм.

             Тус бригад 1974,75 онд СХ-ын төлөө бригад болохоор амлалт авч биелүүлэн 1976 онд цол, мандат авч Социалист нийгэмд сумандаа тэргүүлж байсан баг хамт олон юм.

            1959-1985 оны хооронд ХАА-н нэгдлийн мал аж ахуйн тогтолцоогоор хөгжиж байх үед Бригадын дарга нь: Г.Санги /3 удаагийн дарга/, Б.Намдаг, Ж.Вандандорж, Ш.Цэвээн, Б.Балжин /2 удаагийн дарга/, С.Нэргүй, О.Загдаа Тоо бүртгэгч нь: Ж.Вандандорж, Ж.Цэдэв, С.Цэдэндамбаа, Д.Сүрэн, Ж.Бямбацэвэг, Б.Сангисэрээ, Д.Галбадрах Хүний бага эмч, сувилагч нь: Ч.Дорж, Б.Шийхар, Х.Янжинханд малын бага эмч нь: Цэрэндорж, Л.Ламсүрэн, Ж.Цэрэнжанцан, Л.Батбаяр, Б.Оюун, Д.Төмөрсүх, С.Жүгдэр мал зүйч нь: Н.Мандах агент нь: Д.Өлзий-Орших, Ц.Жанцан, Б.Бандиахүү, Х.Хайвий, П.Мягмардаш, Раншин, Д.Сүрэн, Л.Цэрэннадмид, Д.Баатарсүрэн нярав нь Жаахүү, Д.Баатарсүрэн, Г.Сангидорж нар ажиллаж байв.

            1985 онд бригадууд татан буугдаж мал аж ахуйн хэсгийн зохион байгуулалтад шилжихэд 2-р бригад нь гурван хэсэгт хуваагдсан. Үүнд: Бодын хэсгийн ахлагчаар Ц.Баахүү, няраваар Ж.Бямбажав, богийн хэсгийн ахлагчаар О.Загдаа, няраваар Г.Данзан Бас нэг богийн хэсгийн ахлагчаар Д.Галбадрах, няраваар Д.Баатарсүрэн нар томилогдон ажиллаж байв.

            Тус багаас БНМАУ-ын аварга тэмээчин Б.Даваасүрэн, аймгийн 4 удаагийн аварга тэмээчин Д.Шаравдорж, аймгийн аварга малчин Ц.Должин, Д.Соном, Д.Хавчуур, Ба.Мягмар, М.Чамин, аймгийн аварга Я.Дорждулам Ламын гэгээн шавийн даншигийн арслан Ө.Гэндэндорж, түүний зээ хүү болох аймгийн арслан Ж.Төмөр, аймгийн начин Н.Эрдэнэбаатар, Нэгдлийн холбооны дээд зөвлөлийн гишүүн санхүүч Ц.Пунцагданзан, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт, шинийг санаачлагч Д.Содном, аймгийн санхүүгийн хэлтсийн дарга асан Г.Долгор, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт тэмээчин Ж.Дашдамба, АБТАжилтан Д.Сүхтогоо, С.Оюунчимэг, С.Наймаахүү соёлын тэргүүний ажилтан Б.Доржсүрэн, С. Тогоомөнх ЭМТАжилтан С.Одонтуяа нар энэ нутгийнх.

               Нэгдлийн мал сүргийг олон жил маллаж, төлөвлөгөө нормийг ханган биелүүлэх үүргийг идэвхтэй сайн биелүүлж байсан олон арван малчид байлаа. Үүнд: Тэмээчин Ж.Долгор, Д.Шаравдорж, С.Гармаа, Ц.Должин, Доржпалам, С.Бат, Г.Ханд, Д.Соном, С.Маа, Ц.Сүрэн, Бат-Очир, Б.Даваасүрэн, Я.Дорждулам, Б.Даваадулам, Х.Цэвэлдулам, Ч.Бямбаа, Ч.Мэдэгмаа, Ч.Цэнд, Д.Төмөртогоо, Г.Санги, Бо.Мягмар, Ш.Мэдэгмаа, Ба.Мягмар, Ж.Далай, Адуучин Д.Хавчуур, Ш.Дулам, Б.Очирхүү, Д.Ишдулам, Сү.Тогоо, Д.Олдохмаа, Р.Мэндсүрэн, Х.Магсармаа, Хоньчин С.Лхагваа, Долгорсүрэн, А.Тогтох, Г.Цэвэлмаа, , Г.Ёлхүү, Цэрэнжанцан, Са.Тогоо, Цэрэнханд, Ц.Тогоо, Т.Дорждулам, Д.Ишдорж, Б.Цэрэнжанцан, Ц.Мижиг, М.Долгорсүрэн, Ж.Бадарчин, Л.Должин, Б.Гэндэндорж, Шархүүхэн, Г.Адъяа, Б.Намжил, До.Лхагваа, Х.Хорлоо, Х.Даваацэрэн, А.Жамбаа, Д.Цэнд, М.Чамин, Ш.Мэгд, Ж.Нохойхүү, Г.Ням, Г.Ванчиндорж, Тогооч, Д.Пүрэв, Д.Даш,

             Д.Вандандорж, Д.Бямба, Г.Долгор, И.Молом, Б.Сангисүрэн, Л.Доржжанцан, Да.Санги, Б.Цамба, Б.Нямдорж, Я.Сүрэн, П.Жавзан, Г.Дамба, Г.Ганхүү, Чимэд, Дашваандан, Ж.Чонцол, Б.Дашдорж, Р.Норгим, Д.Нэргүй, Б.Бурмаа, Ж.Гантөмөр, С.Ловон, М.Сүхбат, М.Чинбат, Ямаачин Ж.Вандансанги, В.Оюун, Ч.Ванданхүү, М.Цэвэл, С.Мэдрээ, Адъяа, Д.Цэнд, Ч.Пагам, Ц.Туяа, Ц.Пүрэвням, Р.Цэдэнбал, Ц.Баярхүү, Ц.Лхамсүрэн, Т.Сэмээ, С.Уламбаяр, С.Доржпагам Хэсгийн ахлагч Ц.Балдорж, М.Сүхбат, Д.Лхагвасүрэн Тууварчин Ц.Галдан, Я.Нямхүү, М.Бор, Д.Намид, С.Рэнцэндорж, Г.Чойжоо, Ц.Баярхүү, Д.Сүхдорж Ухна хуц маллагч А.Санги, Д.Ширмэнтогоо. Худгын моторчин Р.Сангинамдаг, Б.Мөнхжаргал, Х.Хайвий, Д.Тавдай,

             Тус баг нь 1991 оны 5 сараас эхлэн төрийн анхан шатны нэгжийн зохион байгуулалтанд орж өнөөг хүртэл 20 гаруй жил иргэд малчдад төрийн үйлчилгээг хүргэж байна. Багийн засаг даргаар: О.Загдаа, Г.Данзан, Б.Төмөрхуяг, Б.Сангисэрээ, Ж.Равжаа, Б.Нямсүрэн, Б.Ганцэцэг, Б.Алтанхуяг нар ажиллаж байв.

 

Мэдээ оруулсан: 2016-04-25 12:11:00