БАЯНХОНГОР АЙМГИЙН ЖИНСТ СУМ
ЗАРЛАЛ
Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна. Жинст сумын хүүхдийн Ирээдүй цэцэрлэгт Багшийн ажлын түр орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна. Харилцах утас: 96880686
“ХӨНӨГ”-ИЙН ГУРАВДУГААР БАГ

      Аймгийн тахилгатай алдарт Их Богд уулын ар хоолойд 1959 оноос хойш МАА-н бригад болон байгуулагдсан түүхтэй бөгөөд социалист мал аж ахуйн үед ч, ардын аж ахуйтны үед ч сумандаа мал сүргийн тоогоороо жил бүр тэргүүлж ирсэн хөдөлмөрч малчдын өлгий нутаг.

       Хөнөгийн багийн төв нь сумаасаа 45 км, нутгийн алслагдсан Тариат уулнаас 100-120 км-т орших бөгөөд зүүн урд талаараа Богд сумтай, урд талаараа Баянговь сумтай, баруун талаараа Баянцагаан сумтай, баруун хойт талаараа Баацагаан сумтай хиллэдэг.

     Говь-Алтайн нурууны үргэлжлэл болох Их Богд, Ноён, Халзан, Тариат зэрэг тэнгэр баганадаж, алсыг саравчлан ар араасаа өндөлзсөн уулсууд нь Хөнөгийн багийн нутгийн бараг тал хувийг эзлэн оршдог. Хөнөг, Бэлгэхийн хоолой, Аашнаа, Хэвтээ, Долооны тал гээд хараа алсран цэлийх уудам тал хоолойнууд нь сэтгэл огшин уужирах улирал бүрийн гойд онцлогтой нутаг юм. Хужир, буулт, давс, заг, бударгана гээд байгалийн арвин их баялагатай Хөнөгийн сав газар энд байдаг.

        1958-1985 оны хооронд ХАА-н “Дөл“ нэгдлийн мал аж ахуйн анхан шатны нэгжийн тогтолцоогоор хөгжиж байх үед Бригадын дарга нь: Х.Уушваа, П.Жаахүү, Г.Долгор / сахалт/, Ш.Батаа, Ш.Цэвээн, Д.Лхагваа, Б.Бандиахүү, Г.Пүрэв, Ж.Цэдэв, С.Даваа, Д.Ломбо, Б.Сангисэрээ, Л.Бямбагарав нар, Тоо бүртгэгч нь: Ш.Батаа, Ж.Цэдэв, В.Жимээ, Б.Сангисэрээ, Л.Бямбагарав, Д.Ганбаатар нар, Нярав нь С.Дорж, Ш.Батаа Хүний бага эмч нь: Р.Дашдулам, Д.Очирбат, Ж.Иба, Нацагдорж, Ц.Батбаяр, Л.Тогтох, Д.Цэрэнпилжээ, Д.Наран нар, Малын бага эмч нь: Ламжав, Отгон, Ж.Цэрэнжанцан, Содвоо, Г.Эрдэнэчимэг, Г.Мөнхжаргал, Мал зүйч Нямбуу, Агент нь Ш.Батаа, Д,Лхагваа, Д.Жанчив, Д.Доржбат, С.Цэдэндамбаа, С.Сономдорж, Д.Баатарсүрэн, Б.Энэбиш, Б.Загдаа, Л.Лхамдиймаа нар ажиллаж байсан ба 1991 оноос төрийн анхан шатны нэгж багийг сэргээн байгуулснаар Л.Бямбагарав, Ж.Батмөнх, Ж.Цэдэв, Г.Мөнхжаргал, О.Жин нар багийн даргаар ажиллаж иржээ.

          1985 онд бригадууд татан буугдаж мал аж ахуйн хэсгийн зохион байгуулалтад шилжихэд 3-р бригад нь хонин хэсэг /ахлагч нь Л.Бямбагарав, нярав нь Б.Амаржаргал/, ямаан хэсэг / ахлагч нь Г.Дорждулам, нярав нь А.Адъяа/ гэсэн 2 хэсэгт хуваагдаж ажиллаж байгаад 1990 онд нэгдэн нэг хэсэг болж “Дөл“ компанид харьяалагджээ. Хэсгийн дарга нь Г.Данзан, О.Загдаа нар байв.

      Тус багт нэгдлийн мал сүргийг олон арван жил маллаж төлөвлөгөө, даалгаврын үзүүлэлтийг сайн хангаж ирсэн эгэл жирийн олон арван малчид байв. Үүнд: Тэмээчин С.Дашдондог, С.Аюуш, Д.Болд, Д.Сүхдулам, Д.Дулам, Ц.Маам, Д.Бямба, Ц.Баттогоо, Ч.Жавзан, Б.Намжил, Д.Дуламсүрэн, С.Бэхбат, С.Гансүх, Б.Очирбат, Б.Мандах, С.Саранцэцэг, Адуучин Б.Очирхүү, Р.Цэгмид, С.Цоодол, О.Тогоо, Хоньчин Ё.Азар, Д.Чимэд, Д.Төмөрбат, Д.Аюуш, Б.Дугар, Б.Мангалсүрэн, Г.Доолом, Г.Өөдөс, Д.Тогтох, Г.Цэгмид, М.Лувсанцэрэн, Г.Дашцэвэл, Л.Бадамдулам, Я.Тонжоо, Д.Пагам, Т.Долгорхүү, С.Цогзолмаа, Т.Баасанхүү, Д.Намжилмаа, Т.Түмэнжаргал, Б.Самбуу, Г.Маам, Д.Банди, С.Шарав, Д.Цагаандолгор, Ж.Тогооч, Б.Бат-Очир, Д.Должин, Б.Очир, Д.Янжиндолгор, Д.Жанцандорж, Г.Доржханд, Б.Жагаа, Б.Цэрэндулам, Д.Өлзий, Г.Бүсгүй, Ж.Бямбадорж, Ө.Дэлгэр, Д.Сосор, Д.Санги, Б.Балгий, Должин, Б.Лувсандорж, Отгон, Б.Адъяа, Б.Шар, Маам, Ш.Долгор, Д.Гунгаамаа, Г.Долгор, Д.Ням, Д.Пүрэвбаасан, Ж.Төмөрхав, С.Цэрэнпил, Т.Цэцэгмаа, Х.Дэмбэрэл, Жавзан, Жийраа, Д.Гаваа, Б.Сосорбарам, П.Дорж, Р.Пагам, Д.Наранцэцэг, Д.Цэцгээ, П.Санги, В.Санги, Сангидулам, С.Жанаг, Ж.Содномпил, Д.Гомбосүрэн, Ө.Дулам, С.Довдон, Ө.Найм, Г.Ханд, Х.Чулуунбат, Р.Гайвий, Г.Дорждаш, Б.Ванданбадам, Д.Ишгээ, Т.Мягмар, Цэрэннадмид, А.Маахүү, Д.Цэрэнтогоо, Г.Барам, Д.Соном-Иш, М.Бямба, Ө.Тогоо, Ж.Сувдмаа, А.Ням-Осор, Б.Бадамдулам, Д.Эрдэнэбазар, Б.Саранчимэг, Д.Бямбасүрэн, Б.Цэнд, Ямаачин Д.Сэрдарь, С.Цэдэндамбаа, Г.Лувсан, М.Дорждулам, И.Даваадулам, Я.Маам, Г.Додгуу, Д.Маам, Р.Ваанчиг, Д.Дуламсүрэн, Д.Сангицэрэн, Д.Сэнгээ, Б.Намжил, Д.Гаваа, Б.Сосорбарам, Н.Долгор, Б,Тогоо, С.Гомбо, Ё.Жавзмаа, Б.Дуламжав, Б.Хорлоо, Б.Нинж, Ж.Нэргүй, Б.Зундуй, М.Долгор, Д.Рэндоо, Долгор, Равдандулам, Д.Дулам, Д.Санги, Д.Шар, Б.Дэмбэрэл, Д.Оюун, Б.Амгалан, Б.Пүрэвдорж, Цэрэнхүү, Б.Мөнхцэцэг, Ухна хуц маллагч Д.Жимбээ, Д.Нацагмаа Мал тууварчин Д.Лхагваа, А,Адъяа, С.Лувсан, Г.Дулам, Д.Дулам, Д.Дэмбээ, П.Доржбат нарын эгэл жирийн малчид мал маллаж байв.

          Тус багаас Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан Г.Цулбуур, Цэргийн хурандаа Л.Дашцэрэн, хошууч Х.Цэвээндорж, Улсын аварга тэмээчин С.Дашдондог, Улсын аварга тууварчин Д.Дэмбээ, Б.Очирхүү, аймгийн аварга тууварчин Д.Лхагваа, малчин Ш.Жанчив, Т.Бямба, Ж.Ундрал, Д.Санги, сумын таван удаагийн аварга малчин Ш.Долгор, дөрвөн удаагийн аварга малчин Ц.Баттогоо, С.Жанаг, Д.Төмөрбат, гурван удаагийн аварга малчин алтан гадас одонт Ё.Азар, уулын спортын уулын спортын 2-р зэргийн тамирчин Л.Бадамдулам, Ж.Лхагваа, 3-р зэрэгтэй ямаачин С.Гомбо малчин Т.Мягмар, Д,Өлзий, Д.Сосор АБТА Д.Нансалмаа, Соёлын тэргүүний ажилтан Ж.Цэнгэл, ХХАА-н Тэргүүний ажилтан Г.Мөнхжаргал, Үйлдвэр худалдааны тэргүүний ажилтан, түүхч С.Цэдэндамбаа, Монголын радиогийн тэргүүний ажилтан Б.Бямбаа, Хүндэт төмөр замчин Л.Доржбат, Санхүү банкны тэргүүний ажилтан Д.Адъяадулам, Осолгүй манлай жолооч С.Бямбажал, Д.Дуламханд нар энэ нутгийнх.

Мэдээ оруулсан: 2016-04-25 12:00:00