БАЯНХОНГОР АЙМГИЙН ЖИНСТ СУМ
ЗАРЛАЛ
Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна. Жинст сумын хүүхдийн Ирээдүй цэцэрлэгт Багшийн ажлын түр орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна. Харилцах утас: 96880686
“УУЛАН”-ГИЙН НЭГДҮГЭЭР БАГ

            Уулангийн 1-р баг нь Уулангийн уулан дунд Түйн голын захыг эмжин МАА-н 1-р бригад нэртэй анх Уулангийн голд байгуулагдсан.

         Тус багийн нутгаар Түй, Шаргалжуутын гол Уулангийн ааргаар хавцал үүсгэн урсаж, үзэсгэлэнт сайхан Хавцгайтын хөндийг дүүрэн ургасан бургас, улиас, буйлс, харгана голын урсгалтай дуу нэмэн найгаж, аргаль, янгир, чоно, үнэг, хярс, мануул,туулай зэрэг ан амьтад сүлжилдэн бүргэд тас, ууль, шар шувуу, ятуу, хулан жороо, алаг шаазгай зэрэг жигүүртэн шувууд үүрлэн нутагшина.

           Алт, эс мольбедины орд бүхий Сар хайрхан түүхийн өв уламжлалыг хадгалсан Хүн чулуун хөшөө, Овоо, Монгол улсын зүүнээс баруун хязгаар хүрэх тэмээн жингийн цувааны тодхон жим зам Уулангийн Өлийн өндөр овоо, Цагаан чулуутын цахиуртын нурууны овоонуудыг дайран өнгөрдөг. Дөрвөн хүчтэний шинжийг бүрдүүлсэн Уулангийн багийг тойрсон өндөр уулс, нүд алдам цэлийх баруун, зүүн Хонгорын тал үргэлжилсээр Нарийн харын нуруунд тулдаг. Машин ус ордог “Умайн хад” буюу Хавтгай цахирын хадан онгоц, говь хангайн зааг нутгийн чимэг болсон Хоёр улиас зэрэг хүн мал идээшин дассан өгөөмөр баян нутагтай.

           1959-1985 онд Уулангийн баг нь ХАА-н нэгдлийн үйлдвэрлэлийн тогтолцоогоор хөгжиж байх үед бригадын дарга нь: С.Намжил, Х.Уушваа, П.Шийхар, Ч.Сангидаш /2 удаагийн дарга/, Г.Пүрэв, Д.Вандансанги, Д.Лхагваа, Ж.Равжаа, Д.Доржбат Тоо бүртгэгч нь: Ш.Цэвээн, Б.Жамъян, Г.Адъяадулам /2 удаа/, В.Жимээ, Д.Доржбат, Шаравням, Ж.Бямбацэвэг, Нярав нь: Х.Пунцаг, Л.Цэвэл, Г.Сангибадам, А.Адъяа, С.Чулуунбат, Т.Жавзан Хүний бага эмч, сувилагч нь Ч.Дорж, Р.Дашдулам, Наранхүү, С.Дурсахмаа, С.Цогзолмаа, Ч.Энхтуяа Малын бага эмч, саниторч нь: Л.Ламсүрэн, Д.Төмөрсүх, Б.Баяраа, Б.Төмөртогоо Мал зүйчээр: О.Загдаа, Н.Мандах Агент нь Дашжамц, Агваан, Ц.Намжил, Д.Лундаа, Агваан, Г.Сономдоо, Д.Сүрэн, Д.Өлзий-Орших, М.Тогоо, Д.Лхагваа, Ө.Цэвээнбат, С.Хавчуур, Д.Ганбаатар, Д.Сангибадам, Н.Мөнхбаяр нар ажиллаж байлаа.

            Нэгдлийн мал сүргийг өсгөх, үйлдвэрлэлийн даалгаврыг ханган биелүүлэхэд Тэмээчин Х.Цэдэв, Бямбаа, Цэрэн, С.Довдон, Н.Даш, Адуучин Н.Гэндэн, С.Сүрэн, Ш.Мээм, Х.Батжанцан, С.Доржням, С.Дагмидмаа, Д.Ганаа, Л.Гэрэлмаа, Х.Жанцандорж, Р.Мядагмаа, Ж.Эрдэнэбат, С.Баярмаа, Т.Баяраа, С.Нарантуяа, Ш.Дошлой, Ц.Маам, Р.Дорждулам, С.Сангибат, Г.Төмөрсүх, С.Батбаяр, Д.Цэен, Х.Бямбадолгор, Х.Гантөмөр, С.Сарантуяа, М.Тогоо, С.Мөнхбат, Золзаяа, С.Пүрэвжав, Д.Чимгээ, Ц.Батсуурь, Б.Дэлгэрмаа, Үхэрчин С.Намжил, Цэнд-Аюуш, Д.Долгор, С.Долгор, Д.Рэндоо, С.Рэнцэн, Д.Пил, Намдаг, Гэндэн- Очир, Дарамшар, Гончигоо, М.Бор, Д.Санги, Г.Жавзандорж, Д.Сангидорж, Г.Пагам, Г.Дашлхагваа, Б.Соном-Иш, Г.Доржханд, Б.Базардараа, С.Давга, Д.Санги-Осор, В.Цэдэв, Б.Шарбанди, Б.Долгорсүрэн, Д.Лундаа, Д.Пүрэв, Р.Нэргүй, Ө.Цэвээнбат, С.Доржмаа, Д.Чагнаа, Хоролмаа, Ш.Сүхбат, Д.Буянцэцэг, Хоньчин Ж.Рэнцэндорж, Д.Очир, Г.Сономдоо, Г.Долгор, С.Энхбаяр, Н.Сүхдолгор, Ж.Пагам, Г.Цэрэнпагам, Б.Лхагваа, Д.Цэвэлдулам,

         Б.Цэвэлхүү, Г.Дорждулам, Г.Лонж, Б.Лхамхүү, Ц.Долгор, Л.Молом, Д.Гэндэн-Очир, Ш.Адъяа, Г.Цэдэндамбаа, Д.Буянцэцэг, С.Агваан, Сосор, Г.Пүрэвдорж, Б.Дум, Г.Жанж, Наран, Х.Цэдэв, Б.Арав, Д.Дорж, Г.Дорж, Б.Лувсансанги, Н.Дорждулам, Ц.Маам, Д.Пүрэв, Т.Эрдэнээ, Д.Сэр-Од, Ш.Бямбаа, С.Дорж, Б.Пүрэвдаваа, Эрдэнэ-Очир, Д.Сосор, Чимэдцэрэн, Д.Сүхбат, Б.Сүхбат, В.Жигжид, Б.Дожил, Ж.Баатарсүрэн, Б.Адъяабат, В.Даваа, Д.Оюунгэрэл, Д.Бадмид, Х.Долгормаа, Д.Цэен, Д.Шийрэв, С.Хоролмаа, Ухна, хуц маллагч Г.Санги, Доржхүүхэн, С.Батсүх, Ж.Бадрах Ямаачин Ж.Даваадорж, Р.Цэдэв, П.Жанцан, Ё.Жамцаа, О.Сандагсүрэн, Т.Төмөрбат, Ц.Дамба, Ш.Цагаан-явуу, Ц.Намжил, Ц.Должин, Ц.Даваа, Д.Дорждулам, С.Чулуунбат, О.Сангичойдон, П.Даарий, Г.Чувганц, С.Пүрэвжав, Б.Сугармаа, Ш.Дамбий, Д.Төмөрбат, С.Дорж, Д.Долгор, Д.Мөнхсанаа, С.Цэвэлмаа, Л.Гончиг, Г.Дулам, Д.Пагмадорж, Гантөмөр, Ганбат, Ш.Жаргал, Ж.Цогоо, Д.Довдон, Х.Жавзан, Д.Оюун, Д.Төмөрчөдөр, Ц.Сэрчинхорлоо, Г.Долгор, Д.Мөнхсайхан, Б.Нарангэрэл, Б.Мөнхжаргал, Д,Цэвлээ, Б.Мөнхбаатар, С.Нарангэрэл, Г.Даваадавга, Ц.Хорлоо, Х.Ганчимэг, Жаргал, Т.Бямба, Д.Чончол, Т.Ганбаатар, Б.Гэрэлмаа, Дорждулам, Д.Доржбат, Б.Алтанцэцэг, Б.Жавзмаа, Ж.Сүрэн, Б.Хорлоо, Х.Ганзориг, Ч.Бямбаа, Б.Доржханд, Б.Дорж, Х.Молом, Д.Цэрэн, Ш.Цэвэлмаа, Тодоо, Цолмон, Цэнгэл, Г.Доржханд, Г.Ванданханд, Д.Баярсайхан, Д.Оюунцэцэг, Г.Зундуй, С.Чимэдрэгзэн, Д.Янжин, Даваа, Ц.Халтар, М.Цэрэндолгор, Г.Даваа, Д.Должин, Г.Лувсансанги, Чимэдцэрэн, Д.Очир, Долгор, О.Батаа, С.Оюунчимэг, П.Адъяадулам, Долгор, Нэг настай мал маллагч Ц.Жанцан, В.Балжир, В.Жанчив, Л.Сүхтогоо, Г.Лонж, Д.Норон, Н.Довдондорж, Хүүхнээ, Д.Өлзий- Орших, Дулам, С.Довдон, Д.Сангидулам, Ш.Бямбаа, Д.Цэвэлмаа, Ду.Сүхбат, Г.Тогоо, Д.Сэр-Од, Сойжидмаа, С.Ойдов, Балжин нар идэвхи гарган ажиллаж байсан.

            С.Дагиймаа. Д.Цэнгэл, С.Цэрэннадмид нар бригадын төвд байхдаа мал тэжээх, хөдөө сууриудад төл бойжуулах, ямаа самнах зэрэг нийгмийн тустай хөдөлмөрт идэвхтэй оролцдог байв.

          Тус багаас Соёлын гавъяат зүтгэлтэн Д.Дорждулам, БНМАУ-ын аварга адуучин С.Доржням, аймгийн аварга малчин Н.Гэндэн, Б.Соном-Иш, Б.Лхамхүү, В.Гэрэл, Р.Мядагмаа, Л.Молом, Д.Сосор, Ц.Даваа сумын 7 удаагийн аварга саальчин С.Дагмидмаа, АБТА О.Сангидулам, Г.Нямхүү, Б.Дорждулам, П.Тогоо СТА М.Тогоо, Б.Эрдэнэчимэг, Э.Энх-Эрдэнэ ЭМТА Г.Цэцгээ, Б.Пүрвээ, О.Сандаг ХХАА тэргүүний ажилтан П.Энхээ, Эрчим хүчний тэргүүний ажилтан Н.Цэцэнчимэг, Байлдааны гавъяаны улаан тугийн одонт, ахмад дайчин Г.Санги, Хошууч С.Гончигдорж нар энэ нутгийнх.

1985 онд МАА-н бригадууд татан буугдаж мал аж ахуйн хэсгийн зохион байгуулалтад шилжихэд 1-р бригад нь 4 хэсэгт хуваагдсан.

           Үүнд: Бодын 1-р хэсгийн ахлагчаар Д.Доржбат, няраваар Д.Эрдэнээ, Богийн хэсгийн ахлагчаар Ж.Бямбацэвэг, няраваар Ж.Сэргэлэн, Богийн хэсгийн ахлагчаар Д.Сангибадам, няраваар Д.Сүхдорж, Богийн хэсгийн ахлагчаар Д.Ганбаатар, няраваар С.Батхүү нар томилогдон ажиллаж байв. 

Мэдээ оруулсан: 2016-04-25 10:00:00