БАЯНХОНГОР АЙМГИЙН ЖИНСТ СУМ
ЗАРЛАЛ
Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна. Жинст сумын хүүхдийн Ирээдүй цэцэрлэгт Багшийн ажлын түр орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна. Харилцах утас: 96880686
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЖИНСТ СУМЫН ИТХ-ЫН ДАРГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЖИНСТ  СУМЫН ИТХ-ЫН

ДАРГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

         1978онд  Баянхонгор аймгийн Жинст  суманд Мишгээгийн  5 дахь  охин болж  мэндэлсэн. Бага  насандаа  сумын цэцэрлэгээр хүмүүжиж,1986 онд   сумын 8 жилийн сургуульд элсэн орж, 1994 онд 8-р ангиа  төгсөөд, Улаанбаатар хотын Хүнсний  техник технологийн  дунд сургуульд элсэн орж , хүнсний  технологич мэргэжлээр  төгссөн. 2003 онд  Улаанбаатар Эрдэм-Оюу  дээд сургуулийг  Банкны нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. 2001-2008 онд  Жинст сумын  ХААН  банкны  эрхлэгчээр, 2008 оноос одоог хүртэл  сумын ИТХ-ын даргаар  ажиллаж   байна.

Ажил хөдөлмөрөөрөө шалгарч:

         2003 онд татан төвлөрүүлсэн хөрөнгө, түүний өсөлт, зээлийн багц, чанарыг сайжруулах, нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн үзүүлэлтээрээ Баянхонгор аймгийн ХААН банкны салбарын хэмжээнд шалгарч 1-р байр,

2004 онд Монгол банк байгуулагдсаны 80 жил, ХААН банк багуулагдсаны 5 жилийн ойг угтсан ажлаараа салбартаа   3-р байр эзэлсэн амжилт гаргаж байсан.

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр 2 удаа, даргаар 2 удаа сонгогдон ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд 2009 оны Улаан загалмайн ажлаараа “Шилдэг анхан шатны хороо”, 2013 оны ажлаараа “Шилдэг УЗАШХ”-гоор шалгарсан.

Монголын эмэгтэйчүүдийн 85 жилийной, МАН-ын 26 дугаар Их хурлын төлөөлөгчөөр сонгогдож оролцсон

            Гавъяа  шагнал: Их Монгол улс байгуулагдсны  800 жилийн  ойн медаль, ХААН банкны   15 жилийн   ойн медаль, Нутгийн удирдлагын холбооны  “Тэргүүний  ажилтан”, МУЗН-ийн  Шилдэг  залуу  алтан медаль, АХ-ын 90 жилийн ойн медалиар тус тус  шагнагдсан.

 

 

Мэдээ оруулсан: 2016-04-26 13:44:20