БАЯНХОНГОР АЙМГИЙН ЖИНСТ СУМ
ЗАРЛАЛ
Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна. Жинст сумын хүүхдийн Ирээдүй цэцэрлэгт Багшийн ажлын түр орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна. Харилцах утас: 96880686
ИТХ-ын даргын мэндчилгээ

       Жинст нутгийнхаа уугуул суугуул ажилч хичээнгүй, бүтээлч хөдөлмөрч ард түмнийхээ амар амгаланг айлтгаж, Билгийн тооллын ХVII жарны Гал бичин жилийн чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. 2015 оны жилийн эцсийн тоо баримтаар сумын өрх хүн ам, мал сүргийн тоо толгой өсч, хүн бүрийн оролцоон дээр тулгуурлан сумын нийгэм эдийн засаг, үндсэн чиглэлийн хэрэгжилт хангалттай сайн биелж Монгол улсын сайн малчин өрх нэг, аймгийн сайн малчин өрх таваар нэмэгдсэн хөгжил хөдөлмөр бүтээн байгуулалтын хүрээнд Хөнөгийн багийн төвийн шинэ барилга,  сургуулийн ариун цэврийн байгууламж,  гүн өрмийн худаг, гар худаг сэргээн засварлах зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж, энэ онд цагдаагийн кабон,  1,4 дүгээр багийн төв, сургууль соёлын төвийн халаалтын ажлуудыг хийхээр төлөвлөж байна. 

      Аймгийн хэмжээнд зарлагдсан малчдын хөгжлийг дэмжих ажлын хүрээнд сумын болон говийн бүсийн сумдын аварга шалгаруулах тэмээний баяр,  адуучдын тэмцээн, Манлай малчдын чуулган, мэргэжлийн болон урлаг спортын уралдаан тэмцээнүүд зохион байгуулж, шат шатны уралдаан тэмцээнд амжилттай оролцсон иргэдийн идэвх урмыг сэргээсэн амжилт бүтээл арвинтай амжилттай сайхан жил байна.

         Өнгөрсөн хугацаанд цаг агаар, уур амьсгалын амаргүй цаг хугацаа таарч байсан хэдий ч уламжлалт мал маллах арга ухаан, ухаант буурлуудын маань заавар зөвлөмж,  малчдын маань хичээл зүтгэлийн үр дүнд он цагийг өнтэй давж малчин түмний минь орлогын эх үүсвэр, улс орны үндэсний баялаг болсон мал сүрэг төл мэнд түвшин амгалан өсч бойжиж байна.

         Эрхэм нутгийн зон олон та бүхний маань эрдэм мэдлэг дэлгэрсэн, эрүүл мэнд нь амиржсан, хууль дүрэм нь хэрэгжсэн, хур бороо тэгширсэн, үр тариа жигдэрсэн, сааль сүү бялхсан, санжас нь арвижсан эв эеийг эрхэмлэсэн зорьсон зорилго, золбоо хийморь тань өөдрөг байж сум орон нутаг маань өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, иргэд маань аз жаргал амжилт бүтээлээр арвин дүүрэн,  буянт малын тань ашиг шим будаа тариа мэт өсөн аривжих болтугай.

 

 

ЖИНСТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА М.ГАН-ЭРДЭНЭ

 

Мэдээ оруулсан: 2016-04-27 10:09:34