БАЯНХОНГОР АЙМГИЙН ЖИНСТ СУМ
ЗАРЛАЛ
Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна. Жинст сумын хүүхдийн Ирээдүй цэцэрлэгт Багшийн ажлын түр орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна. Харилцах утас: 96880686
ЖИНСТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТАНИЛЦУУЛГА

ЖИНСТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

23 жилийн 1992-2014 оны түүхэн танилцуулга

       Монгол оронд өрнөсөн ардчилсан ололтын нэг нь нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэх эрх зүйн үндсийг Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан явдал юм.

          Монгол улсын үндсэн хуулийн 4-р бүлгийн 59-р зүйлд Монгол улсын эдийн засаг, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ“ гэж зааснаар нутгийн өөрөө удирдах ёс нь үндсэн хуулиар баталгаажиж, төрийн ардчилсан тогтолцооны нэг бүрэлдхүүн хэсэг болон төлөвшиж хөгжсөөр 23 жил боллоо.

1992-1993 он

            1992 оны 8-р сард “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай“ хууль батлагдав. Энэхүү хуулийн дагуу Жинст сумын нутгийн өөрөө удирдах байгууллага болох Иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хурал 1992 оны 9 сарын 22-ны өдөр болж төрийн удирдлагыг нутгийн өөрөө удирдах ёстой хослуулах шинэ зарчимаар ажиллаж эхлэв. Анхны хуралдаанаар ИТХ-ын 22 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталж сумын хурлын тэргүүлэгчээр:

Г. Нямхүү /Сургуулийн захирал/

С. Батаа /Дөл компанийн ажилтан/

Г. Мөнхжаргал /Малын эмч/

Н. Загдаа /Хүний их эмч/

П. Шийхар /Дөл компанийн захирал/

нарыг сонгож сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар Г.Нямхүү /МАХН/, Хурлын тэргүүлэгчдийн орон тооны нарийн бичгийн даргаар С.Батаа /МАХН/ -г сонгож батлав.Тус хуралдаанаас сумын засаг даргад МАХН-ын бүлгээс Л. Алтанхуягын нэрийг дэвшүүлж өрсөлдөгчгүйгээр баталж аймгийн засаг даргад уламжилсан.

Багийн ИНХ-аас сумын ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид /нэг жил/

1-р баг : С. Пүрэвжав, В. Жигжид, Ж. Баатарсүрэн, Г.Сономдоо, Б.Чойдорж

2-р баг : Г.Данзан, Б.Мандах, Д.Баатарсүрэн, А.Тогтох, Л.Ламсүрэн

3-р баг : Л.Бямбагарав, Б.Очирхүү, А.Ням-Осор, Л.Цэрэннадмид, Г.Мөнхжаргал

4-р баг : О.Загдаа, Ж.Гантөмөр .

Сумын төв : С.Батаа, Л.Наранцэцэг, Г.Нямхүү, Н.Загдаа, П.Шийхар .

1993-1994 он

1993 оны 3 сарын 5-ны өдөр сумын ИТХ-ын ээлжит хуралдаан болж хурлын тэргүүлэгчдийг шинэчлэн батлав.

Г.Нямхүү /Сургуулийн захирал/

С.Батаа /Хурлын нарийн бичгийн дарга/

Д.Цэрэндулам /ТГ-ын ажилтан/

М.Мишгээ /Банкны эрхлэгч/

П.Саруултуяа / Малын их эмч /

Багийн ИНХ-аас сумын ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид /нэг жил/

1-р баг : Д.Түдэв, В.Жимээ, Д.Доржбат, Д.Ганбаатар, Ж.Бямбацэвэг.

2-р баг : Г.Данзан, Б.Сангисэрээ, Д.Баатарсүрэн, Б.Базарпүрэв, Л.Ламсүрэн

3-р баг : Л.Бямбагарав, Ж.Цэдэв, Т.Жаргалсайхан, Ш.Батаа, С.Гончигдорж

4-р баг : Б.Намдаг, Л.Цэвэл, Б.Орлом, О.Загдаа, С.Батсүх

Сумын төв : Г.Нямхүү, Д.Цэрэндулам, М.Мишгээ, П.Саруултуяа, С.Тэгшбаяр

1994-1996 он

1994 оны 9 сарын 24-ны өдөр сумын ИТХ-ын ээлжит хуралдаан болж хурлын тэргүүлэгчдийг шинэчлэн батлав.

Б.Баттогоо /Сургуулийн захирал/

С.Батаа /Хурлын нарийн бичгийн дарга/

Б.Мягмарсүрэн /Хоршооны дарга/

Г.Сандагдорж /Багш/

М.Зоригт /Хэсгийн төлөөлөгч/

Тус хурлаас Хурлын тэргүүлэгчдийн дарга Г.Нямхүү аймагт шилжсэн тул Б.Баттогоог нөхөн сонгосон. Энэ удаад багуудын ИНХ-аас сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацааг шинэ журмын дагуу хоёр жилээр батлав. Үүнд:

1-р баг : Б.Сосорбарам, Д.Цэрэндулам, С.Буриад, П.Энхээ, Х.Ганчимэг

2-р баг : Г.Данзан, Б.Сангисэрээ, Б.Төмөрхуяг, Д.Баатарсүрэн, Г.Сандагдорж

3-р баг : Л.Бямбагарав, Г.Мөнхжаргал, Ж.Цэдэв, Л.Цэрэннадмид, М.Зориг

4-р баг : С.Батсүх, Б.Баяраа, Ж.Гантөмөр, Б.Намдаг, С.Тэгшбаяр

Сумын төв: Н.Банди, Б.Баттогоо, Б.Мягмарсүрэн, П.Болдбаатар, Н.Жаргалсайхан

 

1996-2000 онд байгуулагдсан ИТХ

           1996 онд аймаг, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай Монгол улсын хууль гарч, орон нутгийн ИТХ-ыг сонгох сонгуульд иргэд анх удаа нийтээрээ чөлөөтөй, шууд сонгох эрхтэй оролцож иргэдийг төлөөлсөн хүмүүсээ ардчилсан журмаар сонгов.

       Жинст сумын ИТХ-ын төлөөлөгчөөр МАХН-аас 20, МҮАН-аас 14, МСДН-аас 1 бүгд 35 хүний нэр дэвшигдэн сонгуульд өрсөлдсөнөөс доорх 20 төлөөлөгчийн дөрвөн жилийн бүрэн эрхийг хэлэлцэн батлав.

 

Нам эвслийн нэр

Суудлын төлөөлөл

д/д

 

Төлөөлөгчдийн нэрс

 

МАХН

 

Багийн төлөөллөөр

 

1

Н.Банди

2

Л.Алтанхуяг

3

Л.Бямбагарав

Намын суудлаар

 

4

Б.Нямсүрэн

5

Б.Баттогоо

6

П.Энхээ

7

С.Эрдэнэ

8

С.Батаа

9

Г.Мөнхжаргал

10

А.Ганболд

МҮАН-МСДН-ын “Ардчилсан холбоо эвсэл”

 

Багийн төлөөллөөр

 

1

С.Тэгшбаяр

2

П.Болдбаатар

Намын суудлаар

 

3

С.Цэдэндамбаа

4

С.Ловон

5

С.Чулуунбат

6

Л.Цэрэннадмид

7

Ж.Чулуундаваа

8

Ж.Цэдэв

9

Ж.Цэнгэл

10

Ч.Юра

 

        Сумын ИТХ-ын хоёрдахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 1996 оны 11 сарын 21-ны өдөр хуралдаж хурлын тэргүүлэгчээр МАХН-аас С.Батаа, Б.Баттогоо МҮАН- аас С.Тэгшбаяр, С.Чулуунбат МСДН-аас П.Болдбаатар нарыг, ИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар С.Батаа /МАХН/, Засаг даргаар Г.Нямхүү /Ардчилсан холбоо эвсэл/ -г сонгож баталжээ.

2000-2004 онд байгуулагдсан ИТХ

          Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар А.Ганболд /МАХН/2000-2004 он,нарийн бичгийн даргаар М.Оюунчимэг 2001-2004 он, тэргүүлэгчээр А.Ганболд, М.Мишгээ, Н.Жаргалсайхан, С.Оюунбилэг, С.Нарантуяа, Б.Нямсүрэн, сонгогдсон төлөөлөгчид нь:

МАХН-аас МҮАН-аас

С.Буриад 1-р тойрог Ж.Чулуундаваа 9-р тойрог

С.Наймаахүү 2-р тойрог С.Тэгшбаяр 20-р тойрог

Р.Амаржаргал 5-р тойрог МСДН-аас

Б.Нямсүрэн 5-р тойрог П.Саруултуяа 14-р тойрог

Б.Сангисэрээ 6-р тойрог Б.Ганцэцэг 16-р тойрог

М.Мишгээ 8-р тойрог МАШСН-аас

С.Дашгаваа 11-р тойрог С.Нарантуяа 10-р тойрог

П.Энхээ 12-р тойрог С.Оюунбилэг 18-р тойрог

Г.Мөнхжаргал 13-р тойрог Б.Батчулуун 19-р тойрог

Б.Баттогоо 15-р тойрог Нам бус

А.Ганболд 17-р тойрог Н.Жаргалсайхан 3-р тойрог

Д.Жавзандулам 7-р тойрог

2004-2008 онд байгуулагдсан ИТХ

        Орон нутгийн өөрөө удирдах байгууллагыг сонгох 4 дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан ИТХ-нь 2004 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Анхдугаар хуралдаанаа хийж ИТХ-ын даргаар Загал овогтой Цэрэндорж, сумын Засаг даргаар Санги овогтой Тэгшбаяр нар сонгогдож ажилласан байна. ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар М.Оюунчимэг ажиллажээ.

Тэргүүлэгчид: З.Цэрэндорж, С.Оюунбилэг, П.Наранбаатар, Б.Нямсүрэн, М.Оюунчимэг нар сонгогдон ажилласан.

      Төлөөлөгчид: Ц. Далхжав, Д.Цэрэндулам, С.Оюунбилэг, М.Оюунчимэг, С.Ловон, Б.Нямсүрэн, С.Ганцэцэг, Г.Нарантуяа, С.Сарантуяа, В.Батболд, Д.Энхшүр, Г.Мөнхжаргал, Ж.Цэдэв, Л.Пүрэв, П.Саруултуяа, Б.Баяраа,П.Наранбаатар, Б.Батчулуун, З.Цэрэндорж, П.Батбаатар нар сонгогдон ажиллаж байжээ.

Энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам олонхи болсноор сумын засаг даргаар намын туршлагатай лидер болох С.Тэгшбаярыг ямарч татлаагүйгээр сонгож 4 жил ажлуулсан билээ. Сонгогдсон төлөөлөгчид нь:

 

 

МАХН-аас

1. Б.Нямсүрэн

6-р тойрог

5. Ц.Далхжав

1-р тойрог

2. С.Сарантуяа

9-р тойрог

6.Д.Цэрэндулам

2-р тойрог

3. Г.Мөнхжаргал

12-р тойрог

7. М.Оюунчимэг

4-р тойрог

4. В.Батболд

10-р тойрог

8. П.Батбаатар

19-р тойрог

 

АН-аас

1. С.Ловон

5-р тойрог

5. П.Саруултуяа

15-р тойрог

2. Д.Энхшүр

11-р тойрог

6. П.Наранбаатар

17-р тойрог

3. Ж.Цэдэв

13-р тойрог

7. З.Цэрэндорж

19-р тойрог

4. Л.Пүрэв

 

14-р тойрог

 

 

МАШСН-аас

1. С.Оюунбилэг

3-р тойрог

4. Б.Баяраа

16-р тойрог

2. С.Ганцэцэг

7-р тойрог

5. Б.Батчулуун

18-р тойрог

 

2008-2012 онд байгуулагдсан ИТХ

       Орон нутгийн 5 дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан ИТХ-нь 2008 оны 10 дугаар сарын 31-ны өдөр Анхдугаар хуралдаанаа хийж сумын ИТХ-ын даргаар Мишгээ овогтой Ган-Эрдэнэ сонгогдож, 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Хурлын хуралдаанаар Намдаг овогтой Жаргалсайханыг төлөөлөгчдийн олонхын саналаар сумын Засаг даргаар нэр дэвшүүлэн аймгийн Засаг даргад уламжилж тэрээр 4 жил сумын Засаг даргаар ажиллажээ. Нарийн бичгийн даргаар Мишгээгийн Оюунчимэг ажиллаж байв.

Тэргүүлэгчдээр: М.Ган-Эрдэнэ, Б.Нямсүрэн, П.Өлзийцэцэг, Б.Батчулуун, Б.Ганцэцэг нар сонгогдон ажиллажээ. Хурлын төлөөлөгчид нь:

1-р баг С.Буриад - МАХН 2-р баг М.Ган-Эрдэнэ - МАХН

Ц.Эрдэнэбаяр - МАХН Б.Нямсүрэн - МАХН

П.Өлзийцэцэг - МАХН Г.Нарантуяа - МАХН

3-р баг Ц.Төмөрбат - АН 4-р баг Ө.Эрдэнэцэцэг - МАХН

О.Жин - МАХН Ж.Гантөмөр - МАХН

Л.Пүрэв - АН Б.Батзориг - МАХН

Сумын төв С.Тэгшбаяр - АН, П.Наранбаатар - АН, Ц.Хүрэлчулуун - Бие даагч

Нөхөн сонгуулиар Б.Батчулуун, С.Бямбадорж, Б.Ганцэцэг нар сонгогдож ажиллажээ.

      2012 онд Монгол улсын үндсэн хуулийн дагуу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн бүх түвшинд нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 20 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэв.

         Жинст сум энэ ойгоо 2012-10-08-нд өргөн тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд хурлын үе үеийн 100 шахам төлөөлөгч оролцож нэгэн өдрийг хамтдаа байж бүтээсэн түүхээ хуучилан, фото зураг татуулж түүхийн хуудсыг мөнхлөв. Аймгийн төвд оршин суудаг сумынхаа хурлын түүхэнд тодорхой гавъяатай С.Батаа, Б.Баттогоо, А.Ганболд, С.Цэдэндамбаа, С.Тэгшбаяр, Г.Сандагдорж, Б.Мягмарсүрэн, Н.Банди, Ж.Чулуундаваа, Т.Жаргалсайхан, С.Эрдэнэ нар уригдан ирж 100.0 гаруй мянган төгрөгийн үнэ бүхий жаазтай зурагнууд бэлэглэн сумынхаа хурал, тамгийн газарт хүндэтгэл үзүүлэв.

      Ойн үеэр шагналын хур бууж Нутгийн удирдлагын тэргүүний ажилтнаар засаг дарга Н.Жаргалсайхан, МНУХ-ны дээд шагнал “Соёмбо“ медалиар төлөөлөгч Б.Нямсүрэн, Б.Батчулуун нар, МНУХ-ны хүндэт өргөмжлөлөөр үе үеийн хурлын дарга болох Г.Сандагдорж, С.Батаа, А.Ганболд, З.Цэрэндорж нарыг, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медалиар Б.Ганцэцэг, НААҮ-ний тэргүүний ажилтан цол, тэмдэгээр Ж.Цэдэв, МЗХ-ны “Тэргүүниий малчин залуу“ медалиар Ц.Баяр-Өлзий, Худалдааны 90 жилийн ойн медалиар Ж.Ундрал, аймгийн ИТХ-ын баярын бичгээр Н.Банди, П.Өлзийцэцэг нар шагнагдсаныг гардуулав. Мөн Соёлын төвд үе үеийн хурлын төлөөлөгчдөд зориулсан цэнгүүн болж Соёлын арга зүйч Ц.Далхжав хөтлөн төлөөлөгчид дуулж бүжиглэв.

2012-2016 онд байгуулагдсан ИТХ

         Орон нутгийн 6 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сумын ИТХ- нь 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Анхдугаар хуралдаанаа хийж ИТХ-ын даргаар Мишгээ овогтой Ган-Эрдэнэ, сумын Засаг даргаар Намдаг овогтой Жаргалсайхан нар сонгогдон ажиллаж байна.

         1992 онд батлагдсан шинэ үндсэн хуулийн хүрээнд орон нутгийн удирдлагын шинэ тогтолцоо бүрдэж эхэлснээс хойш орон нутгийн хурлын сонгууль зургаадахь удаагаа болж сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал иргэдийн эрх ашиг, хүсэл сонирхлыг илэрхийлж, сумынхаа эдийн засаг нийгмийн зорилтыг тодорхойлсон, сонгуулийн эрхийн хугацаанд баримтлах хурлын үйл ажиллагаа чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэх, орон нутгийн хөгжлийн ойрын ба хэтийн төлөв, байгаль орчныг хамгаалах, сахилга дэг журмыг бэхжүүлэх, ард иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, хувь хүний хөгжлийг хангахын төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн хэрэгжүүлж байна.

Сумын ИТХ нь дарга, нарийн бичгийн дарга, Иргэний танхимын ажилтан, жолооч архивч, олон нийтийн цагдаа гэсэн 5 оронтоотойгоор ажиллаж байна.

        Төлөөлөгчид: М.Ган-Эрдэнэ, Н.Жаргалсайхан, С.Буриад, Б.Батчулуун, П.Өлзийцэцэг, Б.Нямсүрэн, С.Батчимэг, Л.Бямбагарав, О.Жин, М.Бибиш, Д.Амар-Амгалан, Ж.Гантөмөр, Р.Батжаргал, С.Баярмаа, Д.Гантөмөр, Д.Гэрэлмаа, Л.Пүрэв, Ц.Төмөрбат, Б.Ганцэцэг, Т.Бодьтөмөр, Ц.Ганбаасан нарын 21 төлөөлөгч,

        Тэргүүлэгчдээр: М.Ган-Эрдэнэ, Б.Батчулуун, Д.Гантөмөр, Д.Амар-Амгалан, С.Батчимэг, Д.Гэрэлмаа, Т.Бодьтөмөр нар, багийн ИНХ-ын даргаар Т.Гундоо, Н.Долгормаа, Д.Мөнхжаргал, Б.Батзориг, С.Оюунбилэг нар тус тус сонгогдон ажиллаж байна.

             Энэ удаагийн орон нутгийн сонгуульд аймгийн ИТХ-д АН-аас Б.Хүрэлмөнх, МАН-аас Г.Батжаргал, МАХН-аас Н.Амаржаргал нар аймгийн төвөөс ирж өрсөлдөхөд Г.Батжаргал сонгогчдын 45,5 хувийн санал авч аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байна.

 

Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар

 

1.Гэндэндорж Нямхүү

1992-1993

5.Адъяа Ганболд

2000-2004

2.Галсан Сандагдорж

1993-1994

6.Загал Цэрэндорж

2004-2008

3.Батдорж Баттогоо

1994-1996

7.Мишгээ Ган-Эрдэнэ

2008 оноос хойш

4.Сангидорж Батаа

1996-2000

 

Сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар

 

1.Сангидорж Батаа

1992-1996 он

Мишгээ Оюунчимэг

2001-2013 он

2.П.Болдбаатар

1996-2000 он /орон тооны бус/

Лхаасүрэн Сугармаа

2013 оноос одоо

3.Н.Жаргалсайхан

2000-2001 он /орон тооны бус/

 

 

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр

1992-1996 он Лхагваа Алтанхуяг - МАХН Сумын засаг дарга

Лхагва Бямбагарав - МАХН 3-р багийн засаг дарга

Мэндбаяр Готов - Нам бус Шаргалжуут тосгон

1996-2000 он Сангидорж Батаа - МАХН Сумын ИТХ-ын дарга

2000-2004 он Гончигдорж Батжаргал - МАХН ЭХҮ-ийн дарга

2004-2008 он Гончигдорж Батжаргал - МАХН аймгийн ИТХ-ын дарга

2008-2012 он Дамдинсүрэн Жаргалсайхан - АН аймгийн АН-ын дарга

2012-2016 он Гончигдорж Батжаргал - МАН-ын дэд дарга

Мэдээ оруулсан: 2016-04-26 14:12:35