БАЯНХОНГОР АЙМГИЙН ЖИНСТ СУМ
ЗАРЛАЛ
Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна. Жинст сумын хүүхдийн Ирээдүй цэцэрлэгт Багшийн ажлын түр орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна. Харилцах утас: 96880686
Мэндчилгээ
      Ерэн жилийн буурал түүхтэй говь, тал хээр хосолсон үзэсгэлэнт сайхан Их богд уул, 2 улиас, Бодь хайрхан, Модон овоо, Улиатайн ам, Баруун зүүн хонгорын тал, урсгалт тунгалаг Түйн голд өсөж төрсөн, ажиллаж амьдарч байсан уугуул суугуул нутгийн зон олон та бүхэндээ XVII жарны гал бичин жилдээ гэр бүлээрээ аз жаргалтай, идээ ундаагаар элбэг, эрүүл саруул өтгөс буурлууд нь урт удаан наслахын ерөөлийг өргөн дэвшүүлье. 
      21 дүгээр зуунд технологийн шинэчлэл өөрчлөлт цаг секундээр хэмжигдэн маш хурдацтай хөгжиж байгаа өнөө үед улс аймаг орон нутагт болсон цаг үеийн мэдээллийг түргэн шуурхай авч байх www.jinst.khongor.gov.mn вэб сайтыг нээж ажиллуулж байна. Та бүхэн мэдээллийн сайтаар дамжуулан бид бүхэнтэй санал бодлоо чөлөөтэй илэрхийлж хамтын харилцаа холбоогоо бэхжүүлж ажиллана гэдэгт найдаж байна. 
Их богдын ноён оргил Бодийн борхон дэнж минь Жинст нутгийн зон олныг өнө мөнхөд ивээх болтугай...
 
ЖИНСТ СУМЫН ЗАСАГ ДАРГА Н.ЖАРГАЛСАЙХАН
Мэдээ оруулсан: 2016-01-01 10:01:01