БАЯНХОНГОР АЙМГИЙН ЖИНСТ СУМ
ЗАРЛАЛ
Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна. Жинст сумын хүүхдийн Ирээдүй цэцэрлэгт Багшийн ажлын түр орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна. Харилцах утас: 96880686
ЖИНСТ СУМЫН БОДЬ БАГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

          Манай Жинст сумын төв Түйн голыг эмжин, Галдан бошготын домогт “Бодь” толгойг түшин байрлаж жилээс жилд хөгжин тэлсээр байна. Тус сум нь аймгийн төвөөс 100 км, Улаанбаатар хотоос 645 км-ын зайд оршдог. 1990 оноос өмнө ХАА-н Дөл нэгдэл, ХБ-ийн анги, НААҮТөв, Зэгсний артель гээд төрийн болон үйлчилгээний байгууллагууд төвлөрч, түүнд олон зуун хүн ажиллаж, амьдарч иржээ.

         “Дөл” нэгдэл Жинст суманд 1954 оны 5 дугаар сарын 2-нд Хүйс гэдэг газар 16 өрхийн 17 гишүүнтэй 1994 ттолгой малтай “Ургашаа” нэгдэл анх байгуулагдсан. Анхны Социалист салбар бий боллоо. Тус нэгдлийг Б.Соном-Иш, О.Цэрэнхүү, С.Гунгаа, Ц.Балдорж, Д.Содном, С.Намжил, Б.Лхамхүү, Б.Жанцандорж, Ж.Жамбалжав нарын

17 хүний санаачилан байгуулж нэгдлийн ерөнхий хорооны даргаар Г.Долгор, нягтлан бодогчоор Ж.Жамбалжав, шалган байцаах комиссын даргаар Б.Жанцандорж нар ажиллаж байжээ.

Улмаар 1958 оны 09 дүгээр сарын 15-нд нэгдлээ “Дөл” нэгдэл гэж нэрлэжээ.

1958 онд бүх малчин өрхийг албадан зохион байгуулалтаар нэгдэл элсүүлж, малыг нь нэгдэлд нийгэмчилснээр тус суманд хувийн өмчийн харилцаа дуусгавар болж өмчлөлийн шинэ хэлбэр бий болжээ.

1965 оны байдлаар МАА-н 3 бригад, 10 хэсэг, 106 суурьт 81849 толгой малтай байжээ.

Жинст сумын  5-р баг нь анх 1992 оны 10 дугаар сард байгуулагдан багийн Засаг даргаар:

Н.Жаргалсайхан1992-1995 онд

П.Саруултуяа1995-1997онд

Д.Түдэв1997-2000 онд

Б.Ганцэцэг,2000-2008 онд

Ц.Төмөрбат 2009- одоог хүртэл ажиллаж байна.

          Багийн ИНХ-н даргаар С.Оюунбилэг тэргүүлэгчдээр Ц.Бат-Өлзий, Д.Гантөмөр, Т.Бодьтөмөр, Ц.Ганбаатар нар, сумын ИТХ-д тус багаас Ц.Төмөрбат, Д.Гантөмөр.Т.Бодьтөмөр нар тус тус сонгогдон ажиллаж байна.

          Тус баг нь 5,2 мянган га нутаг дэвсгэртэй 134 өрхтэй  434 хүн амтай. 2015 оны жилийн эцсийн мал тооллогоор 19698 толгой мал тоологдсноос тэмээ 157, адуу 473, үхэр 253, хонь 5053, ямаа 13762 байна.

          Манай багийн нутагт түүх соёлын дурсгалт газар болох Хоёр улиас, Бултын буланд тээрмийн хоёр чулуу, эртний домогт Модон овоо, Бодь овоо зэрэг газрууд оршхын зэрэгцээ Түйн гол дайран урсдаг билээ.

Мэдээ оруулсан: 2016-05-10 11:48:07