БАЯНХОНГОР АЙМГИЙН ЖИНСТ СУМ
ЗАРЛАЛ
Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна. Жинст сумын хүүхдийн Ирээдүй цэцэрлэгт Багшийн ажлын түр орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна. Харилцах утас: 96880686
ЖИНСТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН АЖИЛТАН Б.ХАНДСҮРЭНГИЙН ТАНИЛЦУУЛГА

 Баасанхүүгийн Хандсүрэн нь 1970 онд Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн. Ам бүл 2, хүүгийн хамт амьдардаг. 2006 онд Удирдлагын Соёмбо дээд сургуулийг Төрийн захиргааны удирдлага мэргэжлээр баклаврийн зэрэгтэй төгссөн.

2006 оны 01 сараас 03 сар хүртэлх хугацаанд Баянхонгор сумын ЗДТГ-т мэдээлэл зүйчээр түр хугацаанд, Баянхонгор аймагт байгуулагдсан Японы хөрөнгө оруулалттай Соого Сейкео дунд сургуулийг үүсгэн байгуулахад гар бие оролцон, 2006-2010 онд ажилласан.

 2011 онд Төрийн албаны шалгалт өгч, Жинст сумын нийгмийн хөгжлийн ажилтнаар 6 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд өөрийн үүрэгт ажлаа хариуцлагатай хийж ирсэн. Нийгмийн олон салбарын үйлчилгээг ард иргэдэд хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэж, тэдний идэвхи санаачилгыг дээшлүүлэн, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилгыг өмнөө тавин, нийгмийн ажилтнуудын түншлэл багийг идэвхижүүлэн ажиллаж байна.

 Гавьяа шагнал:

2007 онд МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар” алтан медаль

2009 онд Боловсролын газрын “Багшийн алдар” алтан медаль

2011 онд аймгийн 70 жилийн ойн хүндэт медаль

2014 онд аймгийн ХГБХХ-ийн “Хүүхдийн сайн сайхны төлөө” алтан медалиар

2015 онд Эмэгтэйчүүдийн байгууллагын ойн медаль, аймгийн ХГБХХ-ийн “Хүүхдийн анд” медаль, Дэлхийн зөн ОУБ-ын шагналаар шагнагдсан.

Сумын хүүхэд багачууд, өрх гэр бүл, зорилтот бүлэгт  чиглэсэн тэдний сайн сайхны төлөө нийгмийн салбарын бүх хүрээг хамарсан ажил үйлчилгээ, арга хэмжээг хүргэхэд байгууллага, мэргэжилтнүүд, ТББ-тай хамтран ажиллаж байна.

2016 онд Хүүхдийн эрхийг хамгаалах шалгуур 38 үзүүлэлтийг шинэчлэн гаргаж, мэдээллийн санд орууллаа. “Бүсгүй хүн бүхний эхлэл” Олон улсын эмэгтэйчүүдийн эрх хамгаалах өдрийн арга хэмжээг зохион байгуулж, “Эмэгтэйчүүд ба хөдөлмөр эрхлэлт” илтгэлийг сонсгосон. Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн аяны хүрээнд сумын үйлдвэрчний эвлэлтэй хамтран “Ажлын байрны эрүүл мэндийг сайжруулья” уриан дор 9 ажил төлөвлөн амжилттай зохион байгууллаа.  

Мэдээ оруулсан: 2016-05-03 17:01:11