БАЯНХОНГОР АЙМГИЙН ЖИНСТ СУМ
ЗАРЛАЛ
Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна. Жинст сумын хүүхдийн Ирээдүй цэцэрлэгт Багшийн ажлын түр орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна. Харилцах утас: 96880686
Нийгмийн халамжийн ажилтны танилцуулга

                                            

Т.Эрдэнэцэцэг нь 1980 онд төрсөн. Ам бүл 5, нөхөр,  2 хүү , охины хамт амьдардаг. 1988 онд тус сумын 8 жилийн сургуулийн 1-р ангид элсэн орж, 1996 онд 8-р ангийг,  1996 онд Баянхонгор аймгийн 1-р сургуулийн 10-р ангид суралцаж  1998 онд  10-р ангийг төгссөн. Улмаар 2000 онд Улаанбаатар хотын Магадлан итгэмжлэгдсэн Монгол Бизнесийн Дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр бакалаврийн зэрэгтэй 2004 онд  дүүргэсэн.

2005 оны 01 сард сумын ЗДТГазарт бичиг хэргийн ажилтан,  2006 оны 01-р сараас сумын Нийгмийн бодлого -халамжийн  ажилтан , 2009 оны 01-р сараас эхлэн Хөдөлмөр халамжийн нийгмийн ажилтнаар ажилтан, 2010 оноос Халамжийн мэргэжилтний албан тушаалыг хашиж байна. Улсад  12 дахь жилдээ ажиллаж  байна. Нийгмийн халамжийн мэргэжилтнээр 10  дах жилдээ ажиллаж байна.

  Сумын хүн амын дундах ажилгүйдэл ядуурлыг бууруулах, нийгмийн эмзэг бүлэгт амьдарч байгаа  гэр бүл, бага насны хүүхдийн асуудлын  талаар төрөөс баримталж буй бодлого шийдвэрийг нухацтай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж  байна. 2009 онд “Халамж үйлчилгээний менежер” программ, 2015 онд халамжийн Халамж үйлчилгээний мэдээллийн систем-ийг тус тус ашиглан нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагсадыг мэдээллийн санд  бүрэн оруулан холбогдох дээд байгууллагад мэдээллийг дамжуулан иргэдийн мөнгөтэй холбоотой асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэдэг болсон.

Халамжийн мэргэжилтэнээр ажиллаж байх хугацаанд дараах  сургалтанд хамрагдан  өөрийн мэдлэг чадвараа дээшлүүлэн  мэргэшсэн нийгмийн ажилтны  ажлыг  ард иргэдэд мэргэжлийн түвшинд түргэн шуурхай хүргэн ажиллаж байна.

·                    Нийгмийн хамгааллын салбарын шинэчлэлийн хүрээнд  нийгмийн ажлын мэргэшүүлэх  1,2,3-р шатны  120 цагийн  сургалтанд хамрагдаж  мэргэжлийн Сертификат

·                    Хүүхдийн  хөдөлмөрийн хүнд тэвчишгүй  хэлбэрүүдийг  устгах цогц ажиллагаа сургалтын  “Сургагч багш”-аар бэлтгэгдэж  Сертификат

·                    “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах нь“  сэдэвт 24 цагийн сургалтанд хамрагдан  “Гэрчилгээ “

·                    Нийгмийн халамжийн салбарын ажилтнуудыг чадавхижуулах сургалтанд хамрагдаж, судалгааны ажил бичиж хамгаалан “Сертификат”

·                    “Нийгмийн халамжийн үйлчилгээний мэдээллийн систем” –ийн сургалтанд хамрагдаж  “Сертификат”

Шагнал урамшуулалын байдал:

·        2007 онд сум орон нутагтаа  Үндэсний болон дэд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж  Аймгийн засаг даргын шагнал Өргөмжлөл, мөнгөн шагнал

·        2008 онд Хүн  амын дундах  ажилгүйдэл ядуурлыг бууруулахад амжилттай ажиллаж  ХХҮХ-ийн даргын шагнал Өргөмжлөл, мөнгөн шагнал

·        2009 онд  Үр дүнгийн гэрээний биелэлтийг  амжилттай хэрэгжүүлж аймгийн хэмжээнд 3-р байрт дүгнүүлэн  БНХАУ-ын Бээжин, Шанхай хот аялах  эрхийн бичиг, Өргөмжлөл

·        2011 оныг Монгол улсын Засгийн газраас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” –ийн хүрээнд ажлын байрыг идэвхитэй нэмэгдүүлэн, үр дүнгийн гэрээний биелэлтийг А үнэгээтэй дүгнүүлж  ХХҮХ-ийн  шагнал Өргөмжлөл, мөнгөн шагнал

·        2011 онд  Монгол Улсын Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн яамны жуух бичиг

·        2012 онд  Монголын эмэгтэйчүүдийн хүндэт тэмдэг

·        2013 онд сумын Засаг даргын нэрэмжит шагнал

·        2014 онд   аймгийн тэргүүний ажилтан цол тэмдэг

·        2015 онд Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны Хүүхдийн үндэсний төлөө байгуулагын 90 жилийн ойн хүндэт тэмдэг,  мөн сумын ЗДТГ-ын  Төрийн захиргааны байгууллагын аварга ажилтнаар тус тус шагнагдсан байна.

 

          

Мэдээ оруулсан: 2016-03-31 20:44:12